Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Хүчтэй салхи: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Стар” худалдааны төвийн дээвэр унасан байна гэсэн дуудлагыг 2016:04:21-ний өдрийн 17:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 албан хаагч, эзэд нь тодорхойгүй 63-04 НАА улсын дугаартай Приус, 12-02 УБА улсын дугаартай Приус, 12-02 УБА улсын дугаартай Приус, 03-23 УБН улсын дугаартай Портер, 75-54 УБЧ улсын дугаартай Портер загварын автомашинууд дээр байшингийн дээвэр унасныг зөөвөрлөж, гэмтэл учирсан автомашинуудыг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. 

Шар усны үер: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Хар усан тохой” гэдэг газар /сумын төвөөс 10 км зайтай/ иргэн С-ийн гэр шар усанд автаад байна гэсэн дуудлагыг 2016.04.21-ний өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч ажиллаж аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн.

Завхан аймгийн Цагаанхайрхан сумийн Онц багийн Төмөртэйн голын “Даагтын амны гарам”-д/ сумын төвөөс 15 км орчим зайтай/ иргэн Б-гийн “Форд-Экспедешн” загварын автомашин шар усанд автаад байна гэсэн дуудлагыг 2016.04.21-ний өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 8 хүн ажиллаж байна.

Ус, цас, шаварт саатсан: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн “Таван салааны гол”-д иргэн М-ийн 57-11 УБН улсын дугаартай “Королло” загварын автомашин живсэн гаргаж өгнө үү  гэсэн хүсэлтийг 2016.04.21-ний өдрийн 21:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч ажиллаж татан гаргасан.

2.Аюулт үзэгдэл талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн нутаг “Хуц-Уул”, Эрдэнэ-Уул багийн “Хуцын шороо” гэдэг газар малчин О, О, Д нарын суурьт 15 хонинд 2016.04.03-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.05-ны өдрийн 473, 476, 477 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаанхудаг” гэдэг газар малчин С-ийн 3 хонь 2016.04.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Нүхэн” гэдэг газар малчин Э-гийн 30 хонь, 1 хурганд 2016.04.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.06-ны өдрийн 51 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;  

Говь-Алтай амгийн Бигэр сумын Мянган багийн “Мэлтэрт” гэдэг газар малчин Г-гийн 1 үхэр 2016.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн малчин Г-гийн 1 үхэр 2016.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд  “Дуут хавдар”  өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Мандал багийн “Сээрийн-Өлийн даваа” гэдэг газар малчин Ш-ийн 1 үхэр 2016.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Халзан сухайт” гэдэг газар малчин М-ийн 1 тэмээ 2016.04.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь ;

Увс аймгийн Өмнөговь сумын Орлого багийн “Бух” гэдэг газар малчин С-ийн 1 үхэр 2016.04.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөнийг устган, түргэвчилсэн тестээр шалгахад “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлзийт багийн “Асагт-Мөнх” гэдэг газар малчин П-гийн 1 нохой 2016.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн “Нурамт” гэдэг газар малчин О-гийн 4 үхэр 2016.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Өлгий” гэдэг газар малчин Ө-гийн 1 үхэр 2016.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баян-Уул багийн “Хэцүү өвөр” гэдэг газар 1 үнэг 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Бадар тогт” гэдэг газар малчин О-гийн 1 үхэр 2016.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.

3.Ой, хээрийн түймэр:

Унтраасан түймэр: Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол багийн “Овоотын-Ам” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 17:03 цагт хүлээн авч орон нутгийн 43 иргэн ажиллаж 2016.04.21-ний өдрийн 06:45 цагт бүрэн унтрааж тус сумын БОУХБайцаагчид хүлээлгэж өгсөн. /түймэрт нийт 10 гаруй га талбай шатсан/.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн зүүн бүрхийн “Дуутын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд  зүгт 20 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 20165.04.20-ны өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 50 хүн ажиллаж 2016.04.21-ний өдрийн 11:00 цагт бүрэн унтрааж тус сумын БОУХБайцаагчид хүлээлгэж өгсөн.

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Улаан давааны “Баруун хар чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 35 хүн ажиллаж 2016.04.20-ны өдрийн 18:30 цагт тус тус цурамд оруулан, 2016.04.21-ны өглөө 09:20 цагт бүрэн унтраасан.

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн “Жаргалантын-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 12 км/ хээрийн түймэр гарч тус аймгийн Булган сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт тархан шатсан тухай дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, Хөлөнбуйр сумын 40 иргэн, Булган сумын 45 иргэн, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Баруун-Урт сумын 16 иргэн, Сүхбаатар сумын 21 иргэн, нийт 153 хүн ажиллаж 2016.04.22-ны өдрийн 06:00 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт 4 иргэн өртөж, М /25 настай, эрэгтэй/ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, Говь-Алтай аймгийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/, Хөлөнбуйр сумын иргэн О /18 настай, эрэгтэй/, А /9 настай, эрэгтэй/ нар нас барсан. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Элгэн” гэдэг газар 8 гэр, “Баянцагаан” гэдэг газар 5 гэр, тодорхойгүй тооны мал өртөөд байна.

Хэнтий аймгийн  Баянхутаг сумын Жаргалант багийн “Адгийн мөргөцөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ хээрийн түймэр гарсан, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт тархан шатсан тухай дуудлагыг 2016.04.21-ны өдрийн 13:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 42 албан хаагч, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 13 албан хаагч, орон нутгаас 36 иргэн, Мөнххаан сумаас 26 иргэн,  Түвшинширээ сумаас 20 иргэн, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас 5 албан хаагч, Баруун –Урт сумаас 12 иргэн, Галшар сумаас 37 хүн, Хэрлэн сумаас 74 иргэн, нийт 265 хүн ажиллаж 2016.04.22-ны өдрийн 04:00 цагт бүрэн унтраасан.

Асч байгаа түймэр: Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Дунд Моёодын эхэн” гэдэг газар /сумын төвөөс 120 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 2015.04.20-ны өдрийн 17:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгаас 14 иргэн, Хилийн 4 дүгээр заставын 2 албан хаагч, нийт 28 хүн ажиллаж байна.

Дорнод аймгийн Баяндун сум, Баян-Уул сумын залгаа нутаг Хархираа багийн “Сонгоол даваа” гэдэг газар /Баян-Уул сумын төвөөс зүүн зүгт 35 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 25 албан хаагч, орон нутгийн 106 иргэн, Сэргэлэн сумын 53 иргэн, Баян-Уул сумын 24 иргэн, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, нийт 220 хүн тус тус ажиллаж байна. Уг гал түймэрт Г /44 настай, эрэгтэй/, Л /48 настай, эрэгтэй/, З /40 настай, эрэгтэй/ түлэгдэж аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Сэргэлэн суманд 8 гэр, 20 хашаа саравч, тодорхойгүй тооны  мал өртсөн.

Дорнод аймгийн Баянтүмэн сум Жаргалант багийн “Морьт” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагыг 2016.04.21-ний өдрийн 14:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн 0132 ангийн 35 албан хаагч, орон нутгаас 8 иргэн, нийт 55 хүн ажиллаж байна. Уг гал түймэр нь Хилийн 81, 82 дугаар баганаар БНХАУ-ын хил давсан.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 7, орон нутагт гал түймрийн 4, зөрчлийн 2 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.21-ний өдрийн 18:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.21-ний өдрийн 18:38 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.21-ний өдрийн 21:50 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, нэмэлт дуудлагаар Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийн 14 албан хаагч, нийт 22 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд амбаар, Д.Алтанхуягийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.21-ний өдрийн 22:59 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын Пионер багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.21-ний өдрийн 13:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг  2016.04.21-ний өдрийн 14:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Төмөр замын гармын баруун талд Барилга орон сууцны агуулахын сахиул О-гийн хашаанд нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.21-ний өдрийн 19:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, Аврах 37 дугаар ангийн 7 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Цайдмын даваа” гэдэг газар автозам дээр иргэн Д-гийн 99-71 УНС улсын дугаартай “Портерь” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.21-ний өдрийн 21:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, Аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.

5.Техникийн холбогдолтой осол:

Ахуйн осол: Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, “Эрдмийн оргил” сургуулийн дотуур байрны хажууд ухсан нүхэнд хүүхэд унасан байна гэсэн дуудлагыг 2016.04.21-ний өдрийн 14:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч ажиллаж Т /8 настай, эрэгтэй/ 2 метрийн гүн нүхэнд унасан байсныг гаргаж багш Д-д хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top