Хошууч генерал Б.Шагдар Монгол Улсын 103 дахь генерал

13006667_1696581607259053_228297323551070341_n.jpg

Залуу, халуун насаа Зэвсэгт хүчинд зориулсан манай ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын нэг бол хошууч генерал Бадамын Шагдар гуай одоо Нас сүүдэр 70 дөхөж яваа юм. Тэрээр 1970-1973 онд мотобуудлагын тусгай бригадад салааны дарга, 1973-1976 онд ротын дарга, 1976-1979 онд ЦЕДС-д тактикийн багш, 1979-1980 онд МАА-ийн 137 дугаар ангийн штабын дарга, 1983-1988 онд МАА-ийн 126 дугаар нэгтгэлийн штабын дарга, 1990-1991 онд тус нэгтгэлийн захирагч, 1991-2002 онд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч бөгөөд оперативын хэлтсийн дарга зэрэг салааны захирагчаас нэгтгэлийн дарга болтлоо зүтгэсэн цэргийн хар хүн юм. Түүний улс орныг батлан хамгаалах, зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1992 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хошууч генерал цол хүртээжээ. Тэрээр Ардын их хурлын депатут, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан бөгөөд цэргийн ухааны доктор, профессор юм.

scroll to top