УЛСЫН ХЭМЖЭЭНД 2016 ОНЫ ЭХНИЙ 4 САРД ГАРСАН ОБЬЕКТЫН БОЛОН ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН МЭДЭЭЛЭЛ

Объектын гал түймрийн талаар: 

Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах 49 анги, гал түймрийн 1457 дуудлага хүлээн авсанаас 903 удаагийн гал түймэр дээр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 849 удаа,  2 тасгийн хүчээр 32 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 29 удаа, үүнээс 716 гал түймрийг 30 минутанд, 112 гал түймрийг 30-60 минутанд, 84 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж,  нийт 4033.8 тн ус, 1416.3 л хөөс,  27794 литр шатахуун зарцуулсан байна.

Ой, хээрийн гал түймэр:

Улсын хэмжээнд 2016 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн байдлаар нийт 11 аймгийн 31 суманд 38 удаа, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Богины аманд 1 түймэр, нийт 39 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 210 га ой, 49.841га хээр, нийт 50.051 га талбай түймэрт өртсөн байна.

Ой, хээрийн гал түймрийн улмаас 3 хүн нас барж, 4 түлэгдэж гэмтсэн мөн 4 гэр, 1 саравч шатаж, 120 толгой мал өртөж хорогдсон.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 362 албан хаагч, 32 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 189 албан хаагч, 19 автомашин, 2 мотоцикль, орон нутгаас 937 иргэн, 109 автомашин тус тус дайчлагдан нийт 1488 хүн, 160 автомашин, 2 мотоцикльтой ажилласан байна.

Шүүлэг авсан талаар:

Гал түймэр унтраах аврах ангиудаас Тактикийн сургууль 61, салааны тархалтын сургууль 719, өдөр тутмын дасгал сургууль 5822, мэргэжлийн чиглэлээр 1846, албаны чиглэлээр 1565 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 121.694 хүнийг хамруулсан байна.

Гал унтраах шуурхай төлөвлөгөө 556,  шуурхай карт 544-тодотгож хийж, Бие бялдрын шалгуур үзүүлэлтээр онц 1097, сайн 1414, дунд 816, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 1723, сайн 2683,  дунд 1997,  хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 1593, сайн 2625, дунд 1972, гал унтраах дүрмээр онц 2057, сайн 2463, дунд 1916 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

scroll to top