Монгол-Оросын хамтарсан комиссын XV хуралдаан эхэллээ

9X1A8959.jpg

Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XV хуралдаан” өнөөдөр эхэлж байна.

Хуралдааны Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр ОХУ-ын Төвийн бүс нутаг хариуцсан төвийн дарга, комиссын Оросын хэсгийн дарга, дэслэгч-генерал О.В.Баженов тэргүүтэй ОХУ-ын Онцгой байдлын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

9X1A8870

Манай улсын гамшгаас хамгаалах чадавхи гадаад улс орны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаанд түшиглэн бэхжиж ирсэний нэгээхэн бодит жишээ нь Оросын Холбооны Улсын Онцгой байдлын яамтай хэрэгжүүлж буй уламжлалт хамтын ажиллагаа юм.

Одоогоос 21 жилийн өмнө байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг нийт 14 удаа, хил орчмын бүс нутгийн хуралдааныг жил бүр 2-3 удаа тогтмол зохион байгуулж, цаг үеийн болон дунд, урт хугацааны хамтын ажиллагааны олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэн.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр зохион байгуулагдаж буй хамтарсан комиссын 15 дах удаагийн хуралдаан нь ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн түүхэн үед болж байгаагаараа онцлог юм.

Энэ оны 04 дүгээр сарын 14-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсад албан айлчлал хийх үедээ “Монгол Улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт” гарын үсэг зурж баталгаажуулсан нь хоёр орны хамтын ажиллагаанд түүхэн  чухал ач холбогдол боллоо.

Уг хөтөлбөрийн Батлан хамгаалах, хууль сахиулах, онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, үр дагаварыг нь арилгах салбарын хамтын ажиллагааны хэсэгт  “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, үр дагаврыг нь арилгах салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлнэ” гэсэн заалт орсон нь бидний хамтын ажиллагааны хөгжилд бас нэгэн хөшүүрэг болсон гэж үзэж байна” хэмээн онцоллоо.

Мөн тэрээр, ОХУ бол Монгол Улсын Онцгой байдлын албаны боловсон хүчнээ бэлтгэх том уурхай юм. Монгол Улсаас ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Цэрэг, иргэний хамгаалалтын академи, Улсын гал эсэргүүцэх албаны академид 2008-2015 онд 30 гаруй албан хаагч суралцаж иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хүртэж, манай улсын гамшгаас хамгаалах боловсон хүчний чадавхи нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

9X1A8954

Манай хоёр байгууллагын хамтын ажиллагаа хил, хил орчмын бүс нутагт өргөжин тэлж жил бүр хамтын ажиллагааны төлөвлөгөө баталж ажиллаж байгаагийн нэг тод жишээ нь  2015  оны 11 дүгээр сард Монгол улсын Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, ОХУ-ын Чита мужийн Онцгой байдлын албаны болон Хөвсгөл аймагт төвийн бүс нутаг  буюу Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймгийн Онцгой байдлын газар, ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газрын хооронд 2016  оны 4 дүгээр  сард  ажлын хэсгийн уулзалтуудыг  зохион  байгуулсан явдал юм.

“Монгол-оросын хамтарсан комиссын XV хуралдаан”-ы протколд хоёр тал гарын үсэг ажиллагаа өнөөдөр 13:00 цагт болно.

9X1A8957

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

2016.04.25

scroll to top