Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XV хуралдаан” өндөрлөж, талууд протколд гарын үсэг зурлаа.
Хамтарсан хуралдаанаар улсын хил дамнасан гамшиг осол, тэр дундаа ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны талаар хэлэлцсэн.
Улмаар талууд ой хээрийн түймрийг аль болох хил давуулахгүй байх арга хэмжээг авч ажиллах, түймэр хил давсан тохиолдолд гамшгийн голомтод ажиллах албан хаагчдыг хялбаршуулсан журмаар хил нэвтрүүлэх болон хамтран ажиллах, түймрийн тухай мэдээ мэдээллийг түргэн шуурхай солилцох, хамтарсан дадлага сургууль зохион байгуулах, багаж техник хэрэгслийн туслалцаа дэмжлэг үзүүлэх, ОХУ-д Онцгой байдлын албан хаагчдыг сургах, дадлагажуулах зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.