1.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд завьтай загасчилж явсан 4 иргэний 2 нь нуурын усанд осолдож 2 нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг 2016.04.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 1 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.04.24-ний өдрийн 13:10 цагт нуурын эрэг дээр гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай, усанд осолдож нас барсан иргэн Г /42 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 3 дугаар эмнэлэгийн хойд талд үерийн даланд цогцос байна гаргаж өгнө үү гэсэн Цагдаагийн байгууллагын хүсэлтийг 2016.04.25-ны өдрийн 12:19 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
2.Аюулт үзэгдэл талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн нутаг “Хуц-Уул”, Эрдэнэ-Уул багийн “Хуцын шороо” гэдэг газар малчин О, О, Д нарын суурьт 15 хонинд 2016.04.03-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаанхудаг” гэдэг газар малчин С-ийн 3 хонь 2016.04.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Бүрэнцогт багийн “Дух” гэдэг газар малчин Б-гийн 13 хонь 2016.04.14-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.21-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Баянхайлааст” гэдэг газар малчин Г-гийн 9 хонь 2016.04.15-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.21-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Нурамт” гэдэг газар малчин Х-гийн 12 хонь 2016.03.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 435 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Нүхэн” гэдэг газар малчин Э-гийн 30 хонь, 1 хурганд 2016.04.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.06-ны өдрийн 51 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Мянгай”-д багийн малчин Я-гийн 1 үхэр 2016.04.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;
Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Халзан сухайт” гэдэг газар малчин М-ийн 1 тэмээ 2016.04.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь ;
Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлзийт багийн “Асагт мөнх” гэдэг газар малчин П-гийн 1 нохой 2016.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн “Налуу” гэдэг газар малчин Б-гийн хонин сүрэглүү 1 үнэг дайрсныг 2016.04.21-ний өдөр устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн “Нурамт” гэдэг газар малчин О-гийн 5 үхэр 2016.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн “Сүүл-Улаан” гэдэг газар малчин П-гийн 1 үхэр 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Бага нарийн” гэдэг газар малчин Н, Ц нарын 3 үхэр 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Бадар тогт” гэдэг газар малчин О-гийн 1 үхэр 2016.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баян-Уул багийн “Хэцүү-Өвөр” гэдэг газар 1 үнэг 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн Ар тээлийн “Хайсын булаг” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох;
Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Ж-гийн 1 үхэр 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжины багийн “Өртөмтийн урд салаа” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3.Ой, хээрийн түймэр:
Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Дунд Моёодын- Эхэн” гэдэг газар /сумын төвөөс 120 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 2015.04.20-ны өдрийн 17:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, Хилийн 4 дүгээр заставын 2 албан хаагч, нийт 63 хүн ажиллаж 2016.04.24-ний өдрийн 07:30 цагт цурамд оруулан, 2016.04.25-ны өдрийн 21:00 цагт бүрэн унтрааж, тус багийн Засаг даргад хүлээлгэж өгсөн. /түймэрт нийт 6000 орчим га талбай өртсөн/.
Дорнод аймгийн Баяндун сум, Баян-Уул сумын залгаа нутаг Хархираа багийн “Сонгоол даваа” гэдэг газар /Баян-Уул сумын төвөөс зүүн зүгт 35 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.20-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 50 албан хаагч, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 25 албан хаагч, орон нутгийн 40 иргэн, Сэргэлэн сумын 33 иргэн, Баянтүмэн сумын 15 иргэн, Цагаан-Овоо сумын 35 иргэн, нийт 178 хүн ажиллаж 2016.04.22-ны өдрийн 23:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
4.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 10, мэдээллийн 1, орон нутагт гал түймрийн мэдээлийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.25-ны өдрийн 15:24 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР