ОБЕГ-ын удирдлагын бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо

b60c2d6df473757fbig-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагын бүрэлдэхүүнд зарим өөрчлөлтийг орууллаа.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар онцгой байдлын хурандаа П.Баттогтохыг,

Дэд дарга бөгөөд Захиргаа удирдлага, боловсон хүчний нөөц, аюулгүй байдал, дотоод асуудал хариуцсан даргаар онцгой байдлын хурандаа Г.Ариунбуянг,

Дэд дарга бөгөөд Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагаа, дотоод сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан даргаар онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригийг тус тус томиллоо.

Мөн ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргаар онцгой байдлын хурандаа Д.Батсайхан, Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргаар онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, НОБГ-ын дэд даргаар онцгой байдлын хурандаа Д.Эрдэнэбаатар, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар онцгой байдлын дэд хурандаа Н.Нямхорлоо, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар онцгой байдлын  хурандаа С.Мандахгэрэл нарыг томилов.

scroll to top