Гамшгаас урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулагдаж байна

DSCF7898.jpg

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүргийн байгууллагуудын гамшгаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий холбогдох албан тушаалтнуудад гамшгаас урьдчилан сэргийлэх, төлөвлөлт бэлэн байдлыг хангах арга ажиллагаанд сургаж дадлагажуулах сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус сургалтыг зохион байгуулснаар гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх, хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх ажлын чанар үр нөлөөг сайжруулахад оршино. Сургалтанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 032, 284, 027, 015, 029, 084, 065, 089, 310, 015 дугаар ангиуд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 421, 431,441,409, 407 дугаар ангиуд, Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын нэгдүгээр газар, Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтэс зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын 40 албан хаагч хамрагдлаа. Сургалтын нээлтийн ажиллагаанд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Эрдэнэбаатар оролцож сургалтанд хамрагдсан албан хаагчдад байгууллагын аюулгүй байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэсэн юм.

DSCF7930DSCF7926DSCF7903DSCF7901DSCF7898DSCF7897

scroll to top