Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхэд түймэр тавьжээ

14618013705721519a1076f.jpg

Ой, хээрийн түймэр гарах магадлал өндөртэй хаврын хуурайшилт ихтэй энэ үед иргэдийн санамсаргүй болон санаатай үйлдлээс болж хээрийн түймэр гардаг гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Түүнээс гадна бага насны хүүхдүүд дүрсгүйтэж шүдэнз зурж байгаад гал алдах тохиолдол гардаг. Тэгвэл өчигдөр бага насны хүүхэд хээр ууланд түймэр тавьсан хэрэг гарчээ.

Тодруулбал, СХД-25. “Зүүн салааны ууланд түймэр гарч байна” гэсэн мэдээлийг авч шалгахад: Одонтын …. тоотод суух 9 настай эрэгтэй З нь шүдэнзээр тоглож байгаад гал алдаж Байшинтын уулын орой хэсгийн 2 га орчим өвс шатсан хэргийн газраас эд мөрийн баримтаар “Спички” гэсэн нэртэй тал хэсэг нь шатсан шүдэнзний хайрцаг, толгой хэсэг нь шатсан шүдэнзний мод зэргийг хураан авч шалгаж байна.

Мөн түүнчлэн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд “Ойчдын гудамжинд гал гараад байна” гэсэн мэдээллийг 04-р сарын 27-нд авч, м/б шалгахад, Тус гудамжины … тоотод суух Б /эр 29н/-ийн үйл ажиллагаа явуулдаг ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн 1га газрын шар өвс шатаж, тэнд тарьж ургуулж байсан чацаргана, үхрийн нүд, хайлаас модны нийт 800-гаад орчим суулгацын доод хэсэг шатжээ. Ойчдын … тоотод суух Л /эр.62н/-гийн хашааны 40х20 хэмжээтэй газрын шар өвс шатаж, 6х5 хэмжээтэй модон байшингийн баруун урд тал, дээврийн төмөр шатсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Яг жилийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 27-нд Богд уулын Жаргалантын аманд түймэр гарч Онцгой байдлын албан хаагчид шөнөжин ажиллаж цурманд оруулсан билээ. Гал гарсан шалтгааныг иргэд амарч зугаалж явахдаа гал алдсан байдаг.Тодруулбал, тус дүүргийн 10 дугаар хороонд оршин суугч 10 настай хүүхэд асаагуураар тоглож байгаад гал алдсан гэх мэдээллийг тэнд амарч байсан гэрчүүд өгсөн байна. Түүнчлэн тэр галын дараа долоо хоногийн дараа ч Соёмбот ууланд гал гарсан бөгөөд галыг бага насны хүүхдүүд тавьсан гэдгийг албаныхан мэдээлж байсан юм.

Ийнхүү бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа эцэг эхчүүд сайжруулахгүй бол дүрсгүйтэж байгаад түймэр тавих аюултай байна шүү. Тиймээс хаврын улиралд аж ахуйн нэгж байгууллага, иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж эх нутаг, байгаль, дэлхийгээ хайрлан хамгаалахыг үргэлж санагтун.

Эх сурвалж: www.zaluu.com

scroll to top