1.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд 4 иргэн завьтай загасчилж явсан, 2 нь нуурын усанд осолдож, 2 нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг 2016.04.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 1 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.04.24-ний өдрийн 13:10 цагт нуурын эрэг дээр гаргасан. ОБЕГ-ын харъяа АТА-ын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгаас 32 иргэн 11 автомашин, 5 мотоцикль, 2 завьтай нийт 49 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр усанд осолдож нас барсан иргэн Г /42 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, осолдсон 4 иргэний завийг олсон байна.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны задгайд “Марал-Мичид-Од” ХК-ий эдэлбэр газрын ард иргэн Э-гийн бичил уурхайн аманд хүн дарагдсан гаргаж өгөөч гэсэн дуудлагыг 2016.04.27-ны өдрийн 15:15 цагтхүлээн авч ОБЕГ-ын харъяа УУАА-ийн 14 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 40 метрийн гүнээс 2016.04:27-ны өдрийн 15:56 цагт иргэн Ш /22 настай, эрэгтэй/-н хүчил төрөгч дутагдаж нас барсан байсныг гаргаж, тус дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн моорогт шилжүүлэн, мөн иргэн Р /34 настай, эрэгтэй/-н уурхайн ажилчид гарган ирсэн ухаангүй байдалтай байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ЭМН-д;
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд бага насны хүүхэд цоожлогдсон байна гэсэн дуудлагыг 2016.04.28-ны өдрийн 01:00 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 54 тоотын хаалга гацсан байсныг онгойлгож дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Цагдаагийн ахмад Барбаатарт тус тус хүлээлгэн өгсөн.
2.Аюулт үзэгдэл талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн нутаг “Хуц-Уул”, Эрдэнэ-Уул багийн “Хуцын шороо” гэдэг газар малчин О, О, Д нарын суурьт 15 хонинд 2016.04.03-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаанхудаг” гэдэг газар малчин С-ийн 3 хонь 2016.04.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Бүрэнцогт багийн “Дух” гэдэг газар малчин Б-гийн 13 хонь 2016.04.14-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.21-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Баянхайлааст” гэдэг газар малчин Г-гийн 9 хонь 2016.04.15-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.21-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Нурамт” гэдэг газар малчин Х-гийн 12 хонь 2016.03.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 435 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Нүхэн” гэдэг газар малчин Э-гийн 30 хонь, 1 хурганд 2016.04.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.06-ны өдрийн 51 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Мянгай”-д багийн малчин Я-гийн 1 үхэр 2016.04.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;
Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Халзан сухайт” гэдэг газар малчин М-ийн 1 тэмээ 2016.04.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь ;
Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлзийт багийн “Асагт мөнх” гэдэг газар малчин П-гийн 1 нохой 2016.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн “Налуу” гэдэг газар малчин Б-гийн хонин сүрэглүү 1 үнэг дайрсныг 2016.04.21-ний өдөр устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн “Нурамт” гэдэг газар малчин О-гийн 5 үхэр 2016.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн “Сүүл-Улаан” гэдэг газар малчин П-гийн 1 үхэр 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Бага нарийн” гэдэг газар малчин Н, Ц нарын 3 үхэр 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Бадар тогт” гэдэг газар малчин О-гийн 1 үхэр 2016.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баян-Уул багийн “Хэцүү-Өвөр” гэдэг газар 1 үнэг 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн Ар тээлийн “Хайсын булаг” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох;
Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Ж-гийн 1 үхэр 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжины багийн “Өртөмтийн урд салаа” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Зүүн сөртийн мухар” гэдэг газар малчин Гантөмөрийн 1 хонь, 2 ямаа 2016.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 8, орон нутагт гал түймрийн , зөрчлийн 1, мэдээлийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.27-ны өдрийн 13:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд эзэнгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.27-ны өдрийн 15:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 13 албан хаагч,
Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.27-ны өдрийн 20:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч,
Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.27-ны өдрийн 13:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 8 албан хаагч,
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Борхошууны бууц” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 25 км/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.27-ны өдрийн 17:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 3 албан хаагч,
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.28-ны өдрийн 00:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 7 албан хаагч,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Согоот”-ын 1 дүгээр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.28-ны өдрийн 03:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
4.Техникийн холбогдолтой осол:
Тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Барс-2 худалдааны захын урд талд “Монинжбар” ХК-ний хашаанд их бууны сум байна гэсэн дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, мөн дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 3 албан хаагч, Батлан хамгаалах яамны ЗХЖШ-ын 084 дүгээр ангийн тэсэрч дэлбэрэх бодисын хайгуул, устгалын бүлгийн 4 албан хаагч ажиллаж, нисэх онгоцны сургуулийн тэсрэх бөмбөг байсныг аюулгүй болгож, тээвэрлэн авч явсан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР