Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд 4 иргэн завьтай загасчилж явсан, 2 нь нуурын усанд осолдож, 2 нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг 2016.04.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 4 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.04.24-ний өдрийн 13:10 цагт нуурын эрэг дээр гаргасан. ОБЕГ-ын харъяа АТА-ын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 31 иргэн 8 автомашин, 2 мотоцикль, 3 завьтай, нийт 49 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр усанд осолдож нас барсан иргэн Г /42 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 2016.04.27-ны өдрийн 16:25 цагт осолдсон 4 иргэний завийг олсон. 2016.05.01-ний өдрийн байдлаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Цасанд саатсан: Төв аймгийн Алтанбулаг сумын Аргалант багийн “Сүжгийн хөндий” гэдэг газарт автомашин цасанд суусан гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 2016.05.01-ний өдрийн 08:30 цагт хүлээн авч Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 65 дугаар ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 4 зорчигчтой 67-96 УБН улсын дугаартай “Хонда-Сиарби” загварын автомашин намагт суусан байсныг;

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Маргад-Өгөөж” амралтын газрын дэргэд иргэн О-гийн 06-14 УБЯ улсын дугаартай “Toёото камер” загварын автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 2016.05.01-ний өдрийн 09:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 албан хаагч,

Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Нарийны аманд дүүргийн хүн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 2016.05.01-ний өдрийн 13:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 19-00 БРА улсын дугаартай “Потон” загварын түргэн тусламжийн автомашиныг тус тус татан гаргасан.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Макс-Малл” их дэлгүүрийн 1 дүгээр давхарт тааз нурж хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 2016.05.01-ний өдрийн 13:45 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж дүүжин тааз нурсан байсныг аюулгүй болгосон.

2.Аюулт үзэгдэл талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн нутаг “Хуц-Уул”, Эрдэнэ-Уул багийн “Хуцын шороо” гэдэг газар малчин О, О, Д нарын суурьт 15 хонинд 2016.04.03-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Нурамт” гэдэг газар малчин Х-гийн 12 хонь 2016.03.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 435 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаанхудаг” гэдэг газар иргэн С-ийн 3 хонь 2016.04.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Бүрэнцогт багийн “Шорвог дух” гэдэг газар малчин Б-гийн 13 хонь 2016.04.14-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.21-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Баянхайлааст” гэдэг газар малчин Г-гийн 9 хонь 2016.04.15-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.21-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Баян, Дөхөм багийн “Цахиуртай”, “Бударган-Ус”, “Эхнэ-Ус”, “Дэрсэн худаг”, “Төгрөг” гэдэг газруудад малчин Д, Б, Б, Б, Б нарын нийт 87 хонь 2016.04.16-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн товог” гэдэг газар малчин У-гийн 131 хонь, 33 хурганд 2016.03.20-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг устгал хийж, дээж авч УМЭАЦмТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 431 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Нүхэн” гэдэг газар малчин Э-гийн 30 хонь, 1 хурганд 2016.04.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.06-ны өдрийн 51 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Борын хоолой” гэдэг газар малчин Э-гийн 4 хурганд 2016.04.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.21-ний өдрийн 653 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Мянгай”-д багийн малчин Я-гийн 1 үхэр 2016.04.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Халзан сухайт” гэдэг газар малчин М-ийн 1 тэмээ 2016.04.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь ;

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн “Налуу” гэдэг газар малчин Б-гийн хонин сүрэглүү 1 үнэг дайрсныг 2016.04.21-ний өдөр устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн “Нурамт” гэдэг газар малчин О-гийн 5 үхэр 2016.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн “Сүүл-Улаан” гэдэг газар малчин П-гийн 1 үхэр 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Бага нарийн” гэдэг газар малчин Н, Ц нарын 3 үхэр 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Бадар тогт” гэдэг газар малчин О-гийн 1 үхэр 2016.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баян-Уул багийн “Хэцүү-Өвөр” гэдэг газар 1 үнэг 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн Ар тээлийн “Хайсын булаг” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох;

Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Ж-гийн 1 үхэр 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжины багийн “Өртөмтийн урд салаа” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн  “Зүүн сөртийн мухар” гэдэг газар малчин Г-гийн 1 хонь, 2 ямаа 2016.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Мөрөн  сумын Жилчиг багийн “Жилчиг булаг” гэдэг газар малчин Б-гийн 2 нохой дорго зууж ирсэн, 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, УМЭАЦТЛ-т шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн “Харзтай” гэдэг газар иргэн П-гийн 1 нохой 2016.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устган аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой хээрийн түймэр:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн “Дэмбэрэл-Овоо” гэдэг газар /сумын төвөөс баруун тийш 17 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.04.29-ний өдрийн 13:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 34 албан хаагч, Хилийн 0146 дугаар ангийн 34 албан хаагч, УБЭХС-ын “Энх-Өглөө” ХХК-ийн 30 хүн, орон нутгийн 90 иргэн, нийт 188 хүн ажиллаж, 2016.05.01-ний өдрийн 05:55 цагт цурамд оруулан, 2016.05.01-ний өдрийн 21:30 цагт бүрэн унтрааж тус сумын Байгал орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 2 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.01-ний өдрийн 08:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.01-ний өдрийн 15:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын Жуков багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.01-ний өдрийн 11.11.цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хийтийн гол” зочид буудалд гал гарлаа гэсэн дуудлагыг 2016.05.01-ний өдрийн 11:55 цагт хүлээн авч тус  аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн уулзварт зам тээврийн осол гарч машинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2016.05.01-ний өдрийн 09:51 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж, 69-37 УНР “Хюнда” загварын автобус, 75-97 УНА улсын дугаартай “Портер” загварын автомашинтай мөргөлдөж жолооч Ц /53 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж ГССҮТөвд хүргэж өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top