Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд 4 иргэн завьтай загасчилж явсан, 2 нь нуурын усанд осолдож, 2 нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг 2016.04.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 4 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.04.24-ний өдрийн 13:10 цагт нуурын эрэг дээр гаргасан. ОБЕГ-ын харъяа АТА-ын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Хилийн цэргийн 2 албан хаагч, 1 завьтай, орон нутгийн 15 иргэн 8 автомашин, 2 мотоцикль, 3 завьтай, нийт 33 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр усанд осолдож нас барсан иргэн Г /42 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 2016.04.27-ны өдрийн 16:25 цагт осолдсон 4 иргэний завийг олсон. 2016.05.02-ны өдрийн байдлаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

2.Аюулт үзэгдэл талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн нутаг “Хуц-Уул”, Эрдэнэ-Уул багийн “Хуцын шороо” гэдэг газар малчин О, О, Д нарын суурьт 15 хонинд 2016.04.03-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Нурамт” гэдэг газар малчин Х-гийн 12 хонь 2016.03.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 435 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаанхудаг” гэдэг газар иргэн С-ийн 3 хонь 2016.04.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Бүрэнцогт багийн “Шорвог дух” гэдэг газар малчин Б-гийн 13 хонь 2016.04.14-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.21-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Баянхайлааст” гэдэг газар малчин Г-гийн 9 хонь 2016.04.15-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.21-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Баян, Дөхөм багийн “Цахиуртай”, “Бударган-Ус”, “Эхнэ-Ус”, “Дэрсэн худаг”, “Төгрөг” гэдэг газруудад малчин Д, Б, Б, Б, Б нарын нийт 87 хонь 2016.04.16-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн товог” гэдэг газар малчин У-гийн 131 хонь, 33 хурганд 2016.03.20-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг устгал хийж, дээж авч УМЭАЦмТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 431 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Нүхэн” гэдэг газар малчин Э-гийн 30 хонь, 1 хурганд 2016.04.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.06-ны өдрийн 51 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Борын хоолой” гэдэг газар малчин Э-гийн 4 хурганд 2016.04.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.21-ний өдрийн 653 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Мянгай”-д багийн малчин Я-гийн 1 үхэр 2016.04.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Халзан сухайт” гэдэг газар малчин М-ийн 1 тэмээ 2016.04.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь ;

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн “Налуу” гэдэг газар малчин Б-гийн хонин сүрэглүү 1 үнэг дайрсныг 2016.04.21-ний өдөр устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн “Нурамт” гэдэг газар малчин О-гийн 5 үхэр 2016.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн “Сүүл-Улаан” гэдэг газар малчин П-гийн 1 үхэр 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Бага нарийн” гэдэг газар малчин Н, Ц нарын 3 үхэр 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баян-Уул багийн “Хэцүү-Өвөр” гэдэг газар 1 үнэг 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Ж-гийн 1 үхэр 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжины багийн “Өртөмтийн урд салаа” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн  “Зүүн сөртийн мухар” гэдэг газар малчин Г-гийн 1 хонь, 2 ямаа 2016.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Мөрөн  сумын Жилчиг багийн “Жилчиг булаг” гэдэг газар малчин Б-гийн 2 нохой дорго зууж ирсэн, 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, УМЭАЦТЛ-т шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн “Харзтай” гэдэг газар иргэн П-гийн 1 нохой 2016.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устган аймгийн МЭАЦЛ-д шинжилэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн “Алтрагын-Эрээний булан” гэдэг газар малчин Н-ийн 1 хонь 2016.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжилэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн Ар тээлийн “Хайсын булаг” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох тус тус тогтоогдсон.

3.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 8 орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ хөгжил” ХХК-ийн хашаанд жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.02-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.03-ны өдрийн 00:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.02-ны өдрийн 19:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын Илч хорооллын “Хүлэмжийн” 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.02-ны өдрийн 22:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

4.Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд иргэн Х-гийн 42-20 УБА улсын дугаартай “Бенз-С-220” загварын суудлын автомашин эзэнгүй, газрын уруу өнхөрч гудамжинд явж байсан 1 хүнийг мөргөөд түрж явсаар хашаа мөргөж зогссон тухай дуудлагыг 2016.05.02-ны өдрийн 18:04 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Б /69 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top