“ӨРХИЙН БЭЛЭН БАЙДАЛ” ДАДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

darhan3.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЕБСургуулийн Оюуны ирээдүй, 9,1,16 дугаар дунд сургуулийн “Өсвөрийн аврагч” клубын сурагчдын дунд “Өрхийн бэлэн байдал” сэдвээр сургалт явууллаа.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд оюутан сурагчдыг сургаж дадлагажуулах зорилгоор явуулсан уг сургалтаар гамшгийн удирдлага, гал түймэр, газар хөдлөл, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, химийн бодисын аюулгүй хэрэгцээ зэрэг сэдвээр танхимын сургалт зохион байгуулав.

Түүнчлэн газар хөдлөл, эмнэлгийн анхны тусламжийн үзүүлэх сургуулилт хийлээ.

Сурагчид сургалтын явцад сурсан мэдсэн хичээлийнхээ хүрээнд өөрсдийн сургуулийн эрсдлийн үнэлгээг хийж, сургуулийн орчинд хүүхэд багачуудад учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Бид чадна” уриатайгаар  ажил зохион байгуулахаар боллоо.

darhan1 darhan2 darhan4

scroll to top