Ховд аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран тус аймагт нефть, нефтийн бүтээгдэхүүнээр үйл ажиллагаа явуулж байгаа албан газар, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан, ажиллагсдад гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгаас хамгаалах дадлага эзэмшүүлэх зорилгоор сургалт, дадлагыг зохион байгуулжээ. Түүнчлэн аймгййн Онцгой байдлын газрынхан Ховд суманд “Ой хээрийн түймрээс урьдчилан, сэргийлэх, хамгаалах ажлыг тѳлѳвлѳх, зохион байгуулах нь” сэдэвт бүсчилсэн сургалтыг Байгаль орчны газар, Цагдаагийн газар, Ус цаг уур орчин шинжилгээний албатай хамтран явуулсан байна. Сургалтад баруун бүсийн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, хэсгийн тѳлѳѳлѳгч, багийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын жолооч, албан газар аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нарын 86 албан хаагч хамрагджээ.