Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 51 албан хаагч дүүргийн 3, 6, 11, 15 дугаар хороодын нийт 281 иргэдэд 04 дүгээр сарын 26-29-ны өдрүүдэд өдөрлөг, ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулжээ. Өдөрлөг нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27, 28 дугаар зүйлүүд, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлүүдийг сурталчлах, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гарч буй гал түймрийн тоо хохирлыг бууруулах, иргэд, оршин суугчдын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, анхан шатны мэдлэгийг дээшлүүлэх, ил хог, хогийн суваг, өнжмөл өвс шатааснаар иргэдийн амь нас, эд хөрөнгөнд учирч болзошгүй хор уршиг, хохирлыг бууруулах, зөрчлийг арилгах зорилготой аж.
Эх сурвалж: www.zasag.mn