Дорноговь аймгийн Онцгой байдлын газар тус аймгийн Даланжаргалан суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 01-02-ны өдрүүдэд зохион явуулжээ.
Монгол Улсынн Шадар Сайдаас аймгийн Засаг даргатай байгуулсан 2016 оны үйл ажиллагааны гэрээ болон аймгийн нийгэм эдийн засгийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд болсон уг сургуульд сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн удирдлага, томилгоот бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадварыг сайжруулах дадлага сургууль хийж оролцсон байна.
Түүнчлэн тус суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг МАК ХХК-ний томилгоот бүрэлдэхүүн, техник хэрэгсэл оролцож нийт 82 хүн, 14 автомашин техник хэрэгсэл үүнээс хүнд механизм-2, тусгай зориулалтын-1 автомашин дайчлагдан үүрэг гүйцэтгэжээ.