Даргын зөвлөлийн 03 дугаар хуралдаан болов

IMG_0295.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 03 дугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Өнөөдрийн хуралдаанаар “Гадаадын академи, их, дээд сургуульд элсэн суралцагчдыг сонгон шалгаруулах журам”-ын төсөл, төв, орон нутгийн онцгой байдлын анги, байгууллагын “Урьдчилан сэргийлэх албадын ажлын чиг үүрэг, дундаж үзүүлэлт, дүгнэх заавар”-ын төсөл, “Монгол оронд тохиолддог гамшгийн тѳрѳл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй, эрсдэлийн үнэлгээг дүгнэх шалгуур үзүүлэлтүүд”-ийн тухай ОБЕГ-ын даргын зөвлөлийн хуралд танилцуулж хэлэлцүүллээ.

Мөн Гамшгаас хамгаалах талаар тѳрѳѳс баримтлах бодлого, хѳтѳлбѳрийн хэрэгжилтэд 2015 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай, Онцгой байдлын ерѳнхий газрын 2016 оны үйл ажиллагааны тѳлѳвлѳгѳѳний биелэлтэд 1 дүгээр улирлын байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

scroll to top