Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймагт нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар хойноос 7-12 м/с, говийн ихэнх нутгаар 18-20 м/с, бусад нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Эрс сэрүүсч 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж, салхи 18-20 м/с хүрч цасан  болон шороон шуурга шуурна. 6-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 7-нд төвийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. 5-нд ихэнх нутгаар сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 6-наас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд 4 иргэн завьтай загасчилж явсан, 2 нь нуурын усанд осолдож, 2 нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг 2016.04.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 4 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.04.24-ний өдрийн 13:10 цагт нуурын эрэг дээр гаргасан. ОБЕГ-ын харъяа АТА-ын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Хилийн цэргийн 2 албан хаагч, 1 завьтай, орон нутгийн 15 иргэн 8 автомашин, 2 мотоцикль, 3 завьтай, нийт 33 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр усанд осолдож нас барсан иргэн Г /42 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 2016.04.27-ны өдрийн 16:25 цагт осолдсон 4 иргэний завийг олсон. 2016.05.03-ны өдрийн байдлаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Шаварт саатсан: Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр багийн “Шар нуур” гэдэг газар /сумаас хойд зүгт 40 км-т/ автомашин /ОХУ-ын 8 иргэн/ шаварт суусан тухай дуудлагыг 2016.05.03-ны өдрийн 22:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч ажиллаж шавраас татан гаргаж, уг автомашинд зорчиж байсан ОХУ-ын 8 иргэнийг автомашины хамтаар аймгийн төвд хүргэж тусламж үйлчилгээг үзүүлсэн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Жаст-Ойл” ХХК-ийн ШТС-ийн урд талын гүүрэн дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2016.05.03-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж, иргэн А /24 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гүүрэн дээрээс үсрэх гэж байсныг буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороонд 16 давхараас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг  2016.05.04-ний өдрийн 02:41 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж, иргэн С /27 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тагтан дээрээс унах гэж байсныг буулгаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн.

3.Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн “Хан-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун тийш 90 км-т/ ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2016.05.03-ны өдрийн 15:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 34 албан хаагч, орон нутгийн 22 иргэн, нийт 80 хүн ажиллаж, 2016.05.03-ны өдрийн 23:55 цагт түймрийг ОХУ талд оруулан бүрэн манаж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Усан хөл” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.03-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн 0146 дугаар ангийн 10 албан хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 57 хүн ажиллаж, 2016.05.04-ний өдрийн 05:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Мажиг-Улаан” гэдэг газар /сумын төвөөс зүүн урагш 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.03-ны өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 29 хүн ажиллаж, 2016.05.04-ний өдрийн 01:55 цагт цурманд оруулан 03:40 цагт бүрэн унтрааж багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 2, мэдээллийн 1 дуудлагатай байлаа. 

Дорнод Баянтүмэн сумын Жаргалант багт /аймгаас зүүн тийш 70 орчим км/ нутаглах малчин М-ийн малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.03-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 4 албан хаагч,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.03-ны өдрийн 23:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч ажиллаж унтраасан. Уг гал түймэрт А /10 настай, эмэгтэй/ өртөж нас барсныг аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top