Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Японы хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн захирал ноён Мицуаки Тоёода тэргүүтэй төлөөлөгчдийг энэ сарын 04-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Японы хүүхдийг ивээх сангаас өвөлжилт, хаваржилтийн хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа малчдад үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн талаар болон цаашид малчдын амьжиргааг дээшлүүлэх, ирэх өвлийн бэлтгэлийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.