Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт цасан, Дорноговь аймагт шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 9-14 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 8-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 9-нд төв, зүүн зүгийн нутгаар, 10-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 7, 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун болон төвийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Авдрын гол” гэдэг газар иргэн Б /37 настай, эмэгтэй/ 2016.05.05-ны өдрийн 17:10 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.05.05-ны өдрийн 20:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, орон нутгийн 7 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Уснаас эрэн хайх: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд 4 иргэн завьтай загасчилж явсан, 2 нь нуурын усанд осолдож, 2 нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг 2016.04.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 4 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.04.24-ний өдрийн 13:10 цагт нуурын эрэг дээр гаргасан. ОБЕГ-ын харъяа АТА-ын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Хилийн цэргийн 2 албан хаагч, 1 завьтай, орон нутгийн 15 иргэн 8 автомашин, 2 мотоцикль, 3 завьтай, нийт 33 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр усанд осолдож нас барсан иргэн Г /42 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 2016.04.27-ны өдрийн 16:25 цагт осолдсон 4 иргэний завийг олсон. 2016.05.05-ны өдрийн байдлаар усны мандал дээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2 удаа гүний шумбалт хийсэн.

Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Мухарын нуга” гэдэг газар Сэлэнгэ мөрний эрэг дагуу зорчиж явсан иргэн Д-гийн эзэмшлийн 30-30 БУА улсын дугаартай суудлын автомашин, эрэг нурсны улмаас усанд унасан тухай дуудлагыг 2016.05.04-ний өдрийн 13:59 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж 2016.05.05-ны өдрийн 13:30 цагт автомашиныг уснаас татан гаргасан.

Ус, цас, шаварт саатсан: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Хөдөө хэсгийн “Дивиз”-ийн гарам гэдэг газар иргэн Ц-гийн эзэмшлийн 73-60 УБИ улсын дугаартай автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2016.05.05-ны өдрийн 09:32 цагт хүлээн авч Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашиныг татан гаргах боломжгүй тул орхиж, зорчиж явсан иргэн Ц /44 настай, эрэгтэй/, М /37 настай, эрэгтэй/, Н /37 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт хүргэсэн.

 

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон.

 

 

 

4.Ой, хээрийн түймэр:

Цурамд орсон түймэр: Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн “Хан-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун тийш 90 км-т/ Монгол Улсын хилийн 885-888 дугаар тэмдэгийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2016.05.04-ний өдрийн 13:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 44 албан хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 24 албан хаагч, орон нутгийн 50 иргэн, Баяндун сумаас 30 иргэн, нийт 148 хүн ажиллаж 2016.05.05-ны өдрийн 21:00 цагт цурамд оруулсан.

Унтарсан түймэр: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн “Богиний-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 36 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.04-ний өдрийн 11:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 39 хүн ажиллаж 2016.05.05-ны өдрийн 12:10 цагт;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Шилийн цагаан хошуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.05-ны өдрийн 00:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 20 хүн ажиллаж, 2016.05.05-ны өдрийн 12:00 цагт;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Нүүрс шанд” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 36 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.04-ний өдрийн 13:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч,  Хилийн 0146 ангийн 10 албан хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 66 хүн ажиллаж 2016.05.05-ны өдрийн 18:45 цагт тус тус унтраасан.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 1, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 2, мэдээлийн 1 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “УБТ” ХХК-ийн бордооны зориулалтаар хэрэглэж байсан малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.05-ны өдрийн 09:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.05-ны өдрийн 15:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт байшин, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.05-ны өдрийн 18:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах  59 .дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

6.Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны “Мэлз” хайрхан уулын баруун талд авто замын зорчих хэсэгт иргэн Э-гийн 92-39 УБА улсын дугаартай суудлын автомашин, БНХАУ-ын иргэн Х-гийн эзэмшлийн 48-81 УНА улсын дугаартай суудлын автомашин онхолдож автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.05.05-ны өдрийн 07:28 цагт хүлээн авч Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч ажиллаж 92-39 УБА улсын дугаартай автомашинд зорчиж явсан иргэн Ч /61 настай, эрэгтэй/, Б /57 настай, эрэгтэй/, М /36 настай, эмэгтэй/ нар төмөр эд ангид хавчуулагдсан байсныг гаргаж тус дүүргийн ЯТТТ-д; 48-81 УБА улсын дугаартай суудлын автомашинд зорчиж явсан БНХАУ-ын иргэн Д /57 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг гаргаж дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тус тус шилжүүлэн өгсөн.

Ахуйн осол: Баян-Өлгий аймгийн Бугат сумын  0 багийн “Цагаан чулуут” гэдэг газар  элс ачиж байсан Б /15 настай, эрэгтэй/ элсэнд дарагдаж нас барсан тухай дуудлагыг 2016.05.05-ны өдрийн 22:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч ажиллаж цогцсыг элснээс гаргасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top