Олон улсын стандартад нийцсэн агуулах барих зардлыг буцалтгүй тусламжид хамруулна

IMG_3936.jpg

Монгол Улсын хувьд  гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дах дотоодын болон олон улсын тусламж дэмжлэг, хүмүүнлэгийн үйл ажиллагааны хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байдаг гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг билээ.

Тийм ч учраас Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтын талаар тусад нь бүлэг, заалт оруулан хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн зохион байгуулах, хэн удирдах, хаана хадгалах, хэрхэн түгээх  зэрэг асуудлыг нарийвчлан тусгаж өгөөд байна.

Тухайлбал, Монгол улсад олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, хадгалах олон улсын жишигт нийцсэн агуулах байдаггүй байна.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас “Байгалийн гамшиг, гэнэтийн осол, нийтийг хамарсан гоц халдварт өвчинд нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэх зорилгоор Монгол Улсад хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын байгууллагууд хамтран ашиглах, олон улсын стандартад нийцсэн жишиг агуулах барих зардлыг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжид хамруулахаар” шийдвэрлэжээ.

Энэ асуудлыг Хятадын талд тавьж шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайдад даалгасан байна.

scroll to top