Олон улсын аврах багтай болох боломжийг судалж байна

9X1A1898.jpg

Монгол Улсын Онцгой байдлын алба нь 2014 оноос хойш олон улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэх “Хотын эрэн хайх, аврах” олон улсын дунд түвшний багтай болохоор ажиллаж байгаа билээ.

Энэхүү зорилтын хүрээнд 2014 онд НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах албаны харьяанд байх Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үнэлгээний багийг хүлээн авч, үнэлгээ хийлгэсэн.

Тус үнэлгээний багаас Монгол Улсын Онцгой байдлын албаны эрэн хайх, аврах чадавхид үнэлгээ хийж, 22 заалт бүхий зөвлөмжийг боловсруулсан.

Хотын эрэн хайх, аврах баг байгуулах ажлын хүрээнд Швейцарийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчид  ОБЕГ-т 2016 оны 05 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд ажиллаж, Монгол Улс олон улсын дунд түвшний багтай болоход Монгол, Швейцарь, Хятад гурван улс хэрхэн хамтран ажиллах боломжийг судаллаа.

Төлөөлөгчид өнөөдрөөс БНХАУ-ын Бээжин хотод БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлагтай мөн хамтын ажиллагааны талаар үргэлжлүүлэн ажиллаж байна.

9X1A19149X1A1912

scroll to top