Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 18-20 м/с, төв болон говийн нутгаар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-нд баруун болон төвийн нутгаар, 11-нд ихэнх нутгаар, 13-нд  баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 10, 11,13-нд ихэнх нутгаар, 12-нд Алтайн салбар 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн баруун хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. 12-нд ихэнх нутгаар дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд 4 иргэн завьтай загасчилж явсан, 2 нь нуурын усанд осолдож, 2 нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг 2016.04.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 4 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.04.24-ний өдрийн 13:10 цагт нуурын эрэг дээр гаргасан. ОБЕГ-ын харъяа АТА-ын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Хилийн цэргийн 2 албан хаагч, 1 завьтай, орон нутгийн 15 иргэн 8 автомашин, 2 мотоцикль, 3 завьтай, нийт 33 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр усанд осолдож нас барсан иргэн Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 2016.04.27-ны өдрийн 16:25 цагт осолдсон 4 иргэний завийг олсон. 2016.05.08-ны өдөр 16 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 17:40 цагт иргэн Г /42 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гаргасан. Усны мандал дээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ГШУГ-ын дарга хурандаа Б.Ууганбаяр нар эрлийн ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх, газар орон дээр нь зохион байгуулж удирдахаар 2016.05.08-ны өдрийн 20:10 цагт очсон.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Дэрсэн-Ухаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.08-ны өдрийн 16:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Эрдэнэцагаан сумын 29 иргэн, Сүхбаатар сумын 10 иргэн, нийт 63 хүн;

Дорнод аймгийн Матад сумын Баянхангай багийн “Харганы цар” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 40 иргэн, нийт 52 хүн тус тус ажиллаж байна.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 6, зөрчлийн 9, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 2, мэдээллийн 2 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Eсүс Христ”-ийн сүмийн байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.08-ны өдрийн 10:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд жорлон, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.08-ны өдрийн 14:22 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд хураалттай мод, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.08-ны өдрийн 15:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд эзэнгүй 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.08-ны өдрийн 20:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн У-гийн ногооны агуулахын дээвэр  шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.08-ны өдрийн 21:56 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Аман хуур” 2 хотхоны шинээр баригдаж байгаа барилгын суурийн давхарт хураалттай материал шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.09-ний өдрийн 02:33 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн “Шавартын-Ам” гэдэг газар иргэн Ө-гийн жимсний талбайн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.08-ны өдрийн 13:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян суудал багийн “Задгай”-д эзэнгүй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.08-ны өдрийн 18:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top