Нийслэлийн онцгой байдлын газар иргэд, хүүхэд багачуудад болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг аврах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалт, сурталчилгаанд ашиглах “тусгай” автомашинтай болжээ.
Тус автомашин нь Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв”-д ашиглагдах бөгөөд БНСУ-ын Сөүл хотын Онцгой байдлын газраас тусламжаар ирүүлжээ.
Тус автомашиныг ашиглан танхимын болон газар хөдлөлт, гал түймэр зэрэг аюулт үзэгдэл, ослуудаас урьдчилан сэргийлэх аврах ажиллагааны дадлага, сургалт, сурталчилгааны ажлуудыг иргэдийг хамруулан хийх онцлогтой юм байна.