Дотоодын болон олон улсын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтын эрхзүйн баримт бичгийг боловсронгуй болгох ажлын хүрээнд Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд хүсэлт тавьсаны дагуу 2016 оны 05 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд тус холбооны Ази, номхон далайн бүсийн газраас Ази, номхон далайн бүсийн Гамшгийн хуулийн хөтөлбөрийн зохицуулагч хатагтай Габриэлл Эмэрү Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа.
Хөтөлбөрийн зохицуулагч хатагтай Габриэлл Эмэрү Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад холбогдох эрхзүйн баримт бичгүүдтэй танилцаж, цаашид хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтыг боловсронгуй болгоход хууль эрхзүйн баримт бичгийг хэрхэн шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зөвлөмж боловсруулахаар тогтов.