ӨМНӨД БҮСИЙН “КОМАНД ШТАБ”-ЫН СУРГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА

IMG_0998.jpg

Өмнөд бүсийн Онцгой байдлын албаны офицер бүрэлдэхүүний “Команд штаб”-ын сургууль Өмнөговь аймагт өчигдөр эхэллээ.

“Болзошгүй аюул, ослын үеийн бүсийн төвийн удирдлага зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа уг сургуульд өмнөд бүсийн Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь гэсэн зургаан аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүн хамрагдаж байгаа юм.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газраас дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, мөн газрын ахлах мэргэжилтэн, онцгой байдлын дэд хурандаа Ж.Дамдинсүрэн нар оролцож, удирдах бүрэлдэхүүний офицеруудад бүсийн ажиллах журмыг танилцуулж, гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Сургууль өчигдөр танхимд явагдсан бол өнөөдөр марш тактикийн тусгай сорилоор үргэлжилж байна.

IMG_0994IMG_1046IMG_0124

scroll to top