Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруун өмнөөс 7-12 м/с, ихэнх нутгаар 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говь болон говь, зүүн зүгийн нутгаар 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, зарим үед 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 14-нд говь талын нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 14-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд 4 иргэн завьтай загасчилж явсан, 2 нь нуурын усанд осолдож, 2 нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг 2016.04.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 4 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.04.24-ний өдрийн 13:10 цагт нуурын эрэг дээр гаргасан. ОБЕГ-ын харъяа АТА-ын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Хилийн цэргийн 2 албан хаагч, 1 завьтай, орон нутгийн 15 иргэн 8 автомашин, 2 мотоцикль, 3 завьтай, нийт 33 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр усанд осолдож нас барсан иргэн Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 2016.04.27-ны өдрийн 16:25 цагт осолдсон 4 иргэний завийг олсон. 2016.05.08-ны өдөр 16 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 17:40 цагт иргэн Г /42 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гаргасан. 2016.05.12-ны өдрийн байдлаар нуур давалгаа ихтэй, 12-13 м/с салхитай, нуурын эргээр самналт хийсэн.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбын постноос хойш зам дагуу автомашинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2016.05.12-ны өдрийн 10:23 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж иргэн Б-гийн 67-45 УБР улсын дугаартай “Портер” загварын  автомашин замын хажуу руу унаж зорчиж явсан иргэн З / 36 настай, эмэгтэй/ хавчуулагдсан байсныг гаргаж ГССҮТ-д хүргэж хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 032 дугаар цэргийн ангийн зүүн талын баригдаж байгаа барилгын 10 давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2016.05.12-ны өдрийн 10:42 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж 032 дугаар цэргийн ангийн байлдагч Б /21 настай, эрэгтэй/ барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байхад нь авран хамгаалж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч  Т.Наранжаргалаар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам дагуу зам тээврийн осол гарч автомашинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2016.05.12-ны өдрийн 17:38 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж 39-62 УНЦ улсын дугаартай “Кубе” загварын автомашин, 96-77 УНХ улсын дугаартай “Даево” загварын автомашинтай мөргөлдөж жолооч Н /47 настай, эрэгтэй/, П /30 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг гаргаж НЯТТ-ын 103-н эмчид хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хорооллын байрны үйлчилгээний төвийн дээвэр дээр хүн унасан бууж чадахгүй байна гэсэн дуудлагыг 2016.05.13-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж иргэн Ү /20 настай, эрэгтэй/, А /23 настай, эмэгтэй/ нар  үйлчилгээний төвийн дээвэр дээр унаж гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн буулгаж ЯТТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгсөн.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Улаан бумын суга” гэдэг газар малчин О-гийн 3 тугал 2016.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Бяруут” гэдэг газар хээрийн түймэр гарсан /сумын төвөөс хойд зүгт 74 км/ тухай дуудлагыг 2016.05.12-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, тус сумаас 34 иргэн, нийт 54 хүн ажиллаж 2016.05.13-ны өдрийн 02:27 цагт түймрийг цурманд оруулан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн зөрчлийн 3, мэдээллийн 2 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.12-ны өдрийн 16:58 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цуурайтын амны задгайд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.12-ны өдрийн 19:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 17 дугаар байрны гадна автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.13-ны өдрийн 01:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.13-ны өдрийн 01:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top