1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 23-25 градус дулаан байна.
Төлөв байдал: 17-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 18,19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 18,19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
2.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уснаас эрэн хайх: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд 4 иргэн завьтай загасчилж явсан, 2 нь нуурын усанд осолдож, 2 нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг 2016.04.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 4 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.04.24-ний өдрийн 13:10 цагт нуурын эрэг дээр гаргасан. ОБЕГ-ын харъяа АТА-ын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Хилийн цэргийн 2 албан хаагч, 1 завьтай, орон нутгийн 15 иргэн 8 автомашин, 2 мотоцикль, 3 завьтай, нийт 33 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр усанд осолдож нас барсан иргэн Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 2016.04.27-ны өдрийн 16:25 цагт осолдсон 4 иргэний завийг олсон. 2016.05.08-ны өдөр 16 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 17:40 цагт иргэн Г /42 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гаргасан. 2016.05.15-ны өдрийн байдлаар 6 удаа шумбалт хийж, завьтай 6 удаа эргүүл хийсэн. Тус нууранд осолдсон хүмүүсийн ар гэрийнхэн эрлийг зогсоохыг зөвшөөрч тайлбар бичиж гарын үсэг зурцгаасан тухай мэдээлсэн.
3.Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн 57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Улаан бумын суга” гэдэг газар малчин О-гийн 3 тугал 2016.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4.Ой, хээрийн түймэр:
Унтраасан түймэр: Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаан чулуут багийн “Шар-Ус” гэдэг газар Монгол Улсын хилийн 952 дугаар тэмдэгийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр давж ирсэн тухай дуудлагыг 2016.05.14-ний өдрийн 23:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, хилийн 0132 дугаар ангийн 8 албан хаагч, орон нутгийн 37 иргэн, нийт 57 хүн ажиллаж 2016.05.15-ны өдрийн 14:30 цагт цурманд оруулан мөн өдрийн 21:30 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн.
Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Арбулан” гэдэг газар /сумаас хойд зүгт 75 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.15-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 19 албан хаагч, орон нутгийн 50 иргэн, нийт 81 хүн ажиллаж, 2016.05.15-ны өдрийн 18:30 цагт түймрийг цурманд оруулан мөн өдрийн 21:20 цагт бүрэн унтрааж Тэрэлж цогцолборт газрын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
Цурманд оруулсан түймэр: Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн “Сайхан” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.15-ны өдрийн 17:35 цагт хүлээн авч тус сумаас орон нутгийн 50 иргэн, 2016.05.15-ны өдрийн 21:05 цагт түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрх хайрханы “Сүүл даваа” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.15-ны өдрийн 16:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 61 албан хаагч, Байгаль орчны газраас 15 ажилтан, дүүргийн Цагдаагийн хэлтсээс 5 албан хаагч, нийт 81 хүн ажиллаж 2016.05.15-ны өдрийн 19:25 цагт түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Асч байгаа түймэр: Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн “Идэрийн-Эхийн доод модот” гэдэг газар /сумаас зүүн урд зүгт 80 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.15-ны өдрийн 18:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн унтраахаар ажиллаж байна.
5.Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 8, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 3 дуудлагатай байлаа.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.15-ны өдрийн 09:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн нутаг /сумаас хойд зүгт 7,5 км-т/ “Дулаан-Уул гэдэг газарт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.15-ны өдрийн 14:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч,
Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Ганц” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.15-ны өдрийн 16:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 105 дугаар байрны 6 дугаар давхарт айлын тагт шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.15-ны өдрийн 16:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.16-ны өдрийн 02:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР