Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал Д.Алтангэрэл, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Резилиенс судалгааны төвийн захирал С.Баттулга нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль нь Япон Улсын Ногаягийн их сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр судалгаа хийх, үр дүнг нийтийн хүртээл болгох зорилгоор хамтран ажиллах зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байгаа юм.
Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, хотжилтоос үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл солилцох, хамтран судалгаа хийх, төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.
Япон улс нь газар хөдлөлт, уур амьсгалын өөрчлөлт, хотжилтоос үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр арвин туршлагатай орон төдийгүй хоёр талын судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд харилцан туршлага солилцох, судалгаа, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, олон нийтэд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийг даван туулах чадварыг төлөвшүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийн ач холбогдол оршиж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын албаны албан хаагчид ажлаа хийнгээ Япон улсад магистр, докторын сургалтад хамрагдах боломж бүрдэж байгаа юм байна.