Онцгой байдлын албаны марафон гүйлтийн тамирчид тэргүүлэв

13242172_1607764999550853_1432912493_o.jpg

Хэт холын Улсын аварга шалгаруулах марафон гүйлтийн (50 км-ийн) тэмцээн өнгөрсөн долоо хоногт Багахангай дүүрэгт болж өнгөрлөө.

Тус тэмцээнд ОБЕГ-ын харьяа Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Орхон, Хэнтий, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас 22 тамирчин амжилттай сайн оролцож, тэмцээний тэргүүн байрт шалгаран 84 оноотойгоор багийн дүнгээр алтан медаль хүртсэн байна.

Нийт 53 байгууллагын 1800 гаруй тамирчин өрсөлдсөнөөс хоёрдугаар байрт “Хилчин клуб”,  гуравдугаар байрт Баянгол дүүргийн Спорт хороо шалгарч, “Алдар” биеийн тамир спорт хороо удаалжээ.

Онцгой байдлын албаны багийн дасгалжуулагчаар МУ-ын Спортын мастер, НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн салааны захирагч, онцгой байдлын ахлах дэслэгч Э.Ууганбаяр, багийн ахлагчаар МУ-ын Спортын мастер, НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Д.Тэмүүжин нар ажиллажээ.

marafonХэт холын Улсын аварга шалгаруулах марафон гүйлтийн 50 км-ийн тэмцээний зохион байгуулагчаар Монголын Олимпийн хороо, Монголын Хэт холын марафон гүйлтийн  холбоо, Хөнгөн атлетикийн холбоо ажиллаж, Онцгой байдлын албаны баг тамирчдыг “Эх тайга хөвсгөл трйэд” ХХК ивээн тэтгэсэн байна.

Баг тамирчдын дараагийн тэмцээн 2016 оны 06 дугаар сарын 04-нд болох Олон улсын зэрэглэлийн “Улаанбаатар марафон” тэмцээн юм байна.

Баг тамирчиддаа Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.

13231125_1607764986217521_471969419_n13225127_1607765122884174_1044971559_o 13233275_1607765102884176_1975214372_n 13233341_1607765042884182_1797962078_n 13262121_1607765172884169_1821222943_o

 

scroll to top