Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Корпорайт” зочид буудалд гал гарлаа гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн очиж шуурхай ажиллан галыг унтраагаад байна.
Зочид буудлын суурийн давхарт байрладаг цахилгаан хуваарилах самбарын цахилгааны утаснаас гал гарч, цахилгааны утсаа даган долоон давхар хүртэл шатаад байсан аж.
“Корпорайт” зочид буудлынхан тухайн үед үйл ажиллагаа явуулаагүй байсан гэж мэдэгдээд байгаа хэдий ч гал түймрийн улмаас хоёр иргэн угаартсан байдалтай байсныг эмнэлэгт хүргэжээ.
Одоогийн байдлаар галыг бүрэн унтраасан ч өрөөнүүд утаагаар дүүрсэн байгаа тул барилгын хийц бүтээцэд гал түймрийн голомт байгаа эсэхийг шалгаж байна.