Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 18, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 18, 19-нд ихэнх нутгаар, 20-21-нд говь талын нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон шуурга шуурна.18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр халуун байх боловч цаашдаа сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд 4 иргэн завьтай загасчилж явсан, 2 нь нуурын усанд осолдож, 2 нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг 2016.04.24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч Хилийн 0306 дугаар ангийн 4 албан хаагч, 2 иргэн 1 завьтай ажиллаж мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг 2016.04.24-ний өдрийн 13:10 цагт нуурын эрэг дээр гаргасан. ОБЕГ-ын харъяа АТА-ын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завь, Хилийн цэргийн 2 албан хаагч, 1 завьтай, орон нутгийн 15 иргэн 8 автомашин, 2 мотоцикль, 3 завьтай, нийт 33 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр усанд осолдож нас барсан иргэн Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 2016.04.27-ны өдрийн 16:25 цагт осолдсон 4 иргэний завийг олсон. 2016.05.08-ны өдөр 16 удаагийн шумбалт хийж мөн өдрийн 17:40 цагт иргэн Г /42 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гаргасан. Тус нууранд осолдсон хүмүүсийн ар гэрийнхэн эрлийг зогсоохыг зөвшөөрч тайлбар бичиж гарын үсэг зурцгаасан тул 2016.05.16-ны өдрийн цагт 10:00 цагт эрлийг зогсоосон.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн цагаан байрнуудын дунд трубанд хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 2016.05.16-ны өдрийн 17:26 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч ажиллаж Д /58 настай, эрэгтэй/, Н /56 настай, эрэгтэй/ нар  дарагдсан байсныг гаргаж НЯТТ-д хүлээлгэн өгсөн.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Улаан бумын суга” гэдэг газар малчин О-гийн 3 тугал 2016.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр:

Унтраасан түймэр: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрх хайрханы “Сүүл даваа” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.15-ны өдрийн 16:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 61 албан хаагч, Байгаль орчны газраас 15 ажилтан, дүүргийн Цагдаагийн хэлтсээс 5 албан хаагч, нийт 81 хүн ажиллаж 2016.05.15-ны өдрийн 19:25 цагт түймрийг цурманд оруулан 2016.05.16-ны өдрийн 15:30 цагт;

Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн “Идэрийн-Эхийн доод модот” гэдэг газар /сумаас зүүн урд зүгт 80 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.15-ны өдрийн 18:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн ажиллаж 2016.05.16-ны өдрийн 11:50 цагт цурамд оруулж, 2016.05.16-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль орчины улсын байцаагч Д.Батчулуунд;

Дорнод аймгийн Матад сумын Баянхангай багийн “Харганы цар” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.16-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 17 иргэн, нийт 41 хүн ажиллаж 2016.05.16-ны өдрийн 01:00 цагт бүрэн унтрааж тус сумын ЗДТГ-ын даргад хүлээлгэн өгсөн.

Цурманд оруулсан түймэр: Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр багийн “Сайхан” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.15-ны өдрийн 17:35 цагт хүлээн авч тус сумаас орон нутгийн 50 иргэн ажиллаж, 2016.05.15-ны өдрийн 21:05 цагт түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар;

Хэнтий аймгийн Биндэр сумын Мандалхаан багийн “Дэлгэр нуга” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.16-ны өдрийн 15:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 50 иргэн, Батширээт сумын 19 иргэн, нийт 81 хүн ажиллаж 2016.05.17-ны өдрийн 00:30 цагт түймрийг цурамд оруулан тус тус ажиллаж байна.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.16-ны өдрийн 12:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 6 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Корпорэйт”  зочид буудлын баригдаж байгаа барилгын 7 дугаар давхраас утаа гарч байна гэсэн дуудлагыг 2016.05.16-ны өдрийн 13:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 9 албан хаагч, нэмэлт дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 11 албан хаагч, мөн нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, нийт 27 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Наран плаза”-ийн баригдаж байгаа барилгын гадна пасадны хөөс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.16-ны өдрийн 17:34 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 19 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.16-ны өдрийн 20:22 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Дулаан багт амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.16-ны өдрийн 08:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 6 албан хаагч,

Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.16-ны өдрийн 14:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 50 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын Ялалт багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.16-ны өдрийн 17:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын Ялалт багт граж шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.16-ны өдрийн 17:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top