Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нууранд 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр загасчилж явсан дөрвөн иргэн завьтайгаа нууранд осолдож, аврагчид иргэн Б, Г нарын цогцос болон иргэдийн завийг олоод байсан юм.
Харин иргэн Б, М нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тул ар гэрийнхний зөвшөөрлөөр эрлийг 2016 оны 05 дугаар 16-ны өдрөөс эхлэн зогсоогоод байна.
Аврагчид 22 хоногийн турш нууранд осолдсон иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж нийт 120 гаруй удаагийн шумбалт хийжээ.
Уг эрэн хайх ажиллагаанд ОБЕГ-ын Аврах тусгай анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0306 дугаар анги, орон нутгийн иргэд нийт 40 гаруй хүн, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.
Нуурын мөс гүйцэт хайлаагүй, мөс ихтэйн дээр нуур давалгаа ихтэй, салхины хурд 9-14 м/с, зарим үед 18 м/с хүртэл ширүүсч байсан нь эрэн хайх ажиллагааг явуулахад хүндрэлтэй байсан байна. Аврагчид шумбалтыг 3,5-9 метрийн гүнд хийсэн бөгөөд усан дотор 20 см-ээс цааш үзэгдэх орчин хязгаарлагдмал, нуур бохирдол ихтэй, булингартай байсан нь эрэн хайх ажиллагаанд хүндрэл учруулж байжээ.