Автомеханик шатны автомашиныг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх дадлага сургалт явагдлаа

Untitled-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, Онцгой байдлын хурандаа П.Баттогтохын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан удирдамжтай Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас санаачилан зохион байгуулсан БНХАУ-аас буцалтгүй тусламжаар орж ирсэн Гал унтраах тусгай зориулалтын автомеханик шатны автомашиныг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх дадлага сургалтыг Нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа гал түймэр унтраах, аврах ангиудын гал унтраах автомашины механик, жолооч нарын дунд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн сургалтын танхим, жагсаалын талбайд зохион байгуулж ажиллалаа.      3 

Сургалт 2016 оны 05 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтанд Хан-Уул, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14, 18 дугаар ангийн 12 албан хаагч хамрагдсан бөгөөд БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас автомашиныг ажиллуулах дадлага сургалтанд багшлахаар хүрэлцэн ирсэн инженер багш Чен Чен, орчуулагч Вен Ди нар хичээлийг онол, дадлага хослуулан заасан байна.

2

Тус сургалт нь онол 6 цаг, дадлага ажил 26 цаг нийт 32 цагийн хугацаанд явагдсан бөгөөд сургалтаар автомашины бүтэц, шатны техникийн үзүүлэлт, суналт, тос масло солих техник үйлчилгээ, шатны тулгуур болон үндсэн эд ангийг сунгах, байрлуулах, заасан цэгт хүргэх, ус хөөстэй ажиллах зэрэг үндсэн сэдвүүдийг хамруулж мэдлэг олгожээ.

2222

Нийт 4 хоног үргэлжилсэн дээрх сургалтад албан хаагчид идэвхитэй, таслалт хоцрогдолгүй хамрагдсан бөгөөд БНХАУ-д үйлдвэрлэсэн гал унтраах тусгай зориулалтын автомеханик шатны автомашиныг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх талаар тодорхой мэдлэг авсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

4

5

scroll to top