Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Завхан, Говь-Алтай, Орхон, Булган, Сэлэнгэ аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос 9-14 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос 5-10 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Өчигдөрөөс сэрүүсч 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нутгийн өмнөд хэсгээр, 21-22-нд баруун болон говийн нутгаар, 23-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 20-нд говь талын нутгаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн “Бага бургас” гэдэг газар малчин Б-гийн 18 хонь 2016.05.09-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.15-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Хөх-Овоот” гэдэг газар малчин Э-гийн 10 хонь 2016.05.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Улаан бумын суга” гэдэг газар малчин О-гийн 3 тугал 2016.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн “Хөдөө булан” гэдэг газар малчин Л-ийн хонин сүрэгт Сүхбаатар аймгийн Халзан сумаас 20 хонь авчирч нийлүүлж тавьсан нь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Гүнжийн даваа” гэдэг газар малчин Ч.Баярбаатарын 1 ямаа 2016.05.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, зөрчлийн 4, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 2, мэдээллийн 2 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 хороо, Хархорин захын хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.18-ны өдрийн 09:55 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.18-ны өдрийн 15:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд хашаа  шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.19-ний өдрийн 03:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгоны 3 дугаар багийн “Урд номгоны өвөр“ гэдэг газар бууц шатаж байна  гэсэн дуудлагыг 2016.05.18-ны өдрийн 22:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top