“Сэлэнгэ-2016” команд штабын сургууль бие бүрэлдэхүүний бэлэн байдлын шалгалт боллоо

13262288_1258337017510568_1426664635_o.jpg

Хууль сахиулах болон Онцгой байдлын чиг үүрэгтэй байгууллагуудын эмх замбараагүй байдал үүссэн үеийн хамтын ажиллагааг сайжруулах, тэдний албаны бэлэн байдлын жигдрэлт, бэлтгэлжилтийг хангах зорилгоор зохион байгуулагдсан “Сэлэнгэ-2016” команд штабын сургууль энэ сарын 18-19-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт амжилттай явагдаж дууслаа.

“Онцгой байдал үүссэн үед Сэлэнгэ аймаг дахь тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдэвт энэхүү команд штабын сургуульд Онцгой байдал, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хууль сахиулах их сургууль, Хилийн цэрэг, Тахарын албанаас нийт 300 гаруй албан хаагч оролцсон юм.

13262219_1258338107510459_1369488401_oКоманд штабын сургууль 05 дугаар сарын 18-ны өглөөний 05:00 цагт “Яаралтай цугларах” дохиогоор бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлын үзлэгийг явуулан сургуульд оролцогч бүрэлдэхүүнийг хээрийн байрлалд шилжин байрлуулсанаар эхэлж, өгөгдсөн цагийн байдал дээр ажиллах дадлага сургуулилтаар үргэлжилсэн.

13225163_1258337870843816_1648148022_o13242275_1258337924177144_784262060_o13271491_1258338097510460_311491925_oҮдээс өмнө өгөгдсөн хийсвэр цагийн байдал үдээс хойш бодит цагийн байдалд шилжсэн нь хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүний чадавхийг шалгасан гэнэтийн шалгалт болсон гэж болно.

Сэлэнгэ аймгийн Онцгойбайдлын газрын хувьд тус сургуулилтад 24 хүний бие бүрэлдэхүүнтэй оролцож, өгөгдсөн цагийн байдлууд дээр ажиллаж, эмх замбараагүй байдал үүссэн үед гарсан гал түймрийг унтраах үзүүлэх сургуулилтыг үзүүлсэн юм.

13234854_1258337020843901_695069373_o13271579_1258337974177139_1484879286_o13235067_1258337947510475_138121789_o13242197_1258336984177238_459741319_oКоманд штабын сургуульд Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож, хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр “Хууль зүйн яамны харьяа агентлагууд хууль сахиулах үйл ажиллагааны явцад гарцаагүй хоорондоо хамтран ажиллах шаардлага гардаг. Тиймээс онц ноцтой байдал үүссэн үед хууль сахиулах байгууллагууд хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг төлөвлөгөөтэй байх ёстой. Ийм төлөвлөгөө одоогоор бидэнд байхгүй байгаа учраас энэ дадлага сургуулийг Хууль сахиулахын их сургууль санаачилан зохион байгуулж байгаа юм. Энэ сургуулийн явцыг бид гарын авлага болгож, бүх аймаг орон нутгийн салбаруудад хүргүүлнэ. Цаашдаа хууль сахиулах байгууллагууд тус бүртээ ийм үед ажиллах төлөвлөгөөтэй, түүн дээрээ бүрэн ажилласан байх ёстой. Хууль сахиулахын их сургууль сургалтын хөтөлбөрөө сайжруулж, чадварлаг удирдах боловсон хүчинг бэлтгэх ёстой” гэв.

13230674_1258337940843809_458324264_oСургуулийн төгсгөлд команд штабын сургуульд оролцсон Хууль сахиулах болон Онцгой байдлын чиг үүрэгтэй байгууллагуудад талархал гардуулж, салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим албан хаагчдыг Хууль зүйн яамны Тэргүүний ажилтан цол тэмдэг, Хүндэт жуух бичиг болон аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнаж, урамшуулсан юм.

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга, ахлах дэслэгч М.Ганбаатар Хууль зүйн яамны Хүндэт жуух бичгээр, Гал түймэр унтраах, аврах 36-р ангийн салааны захирагч, дэслэгч Б.Бат-Эрдэнэ аймгийн Засаг даргын Жуух бичгээр шагнууллаа.

13234632_1258337904177146_1258621990_o13262319_1258337067510563_317480695_o

scroll to top