Орчин үеийн шинэ технологийг Онцгой байдлын албанд нэвтрүүлнэ

9X1A3837.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе Ким Хүн Сан болон тус улсын Батлан хамгаалахын аж үйлдвэрийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

9X1A3842

БНСУ-ын Батлан хамгаалахын аж үйлдвэрийн газар нь Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегийн албатай хамтран 2016 оны 05 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Монгол-Солонгосын батлан хамгаалахын аж үйлдвэрийн семинар болон нисгэгчгүй нисэх аппаратын үзүүлэх нислэгийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм.

20160518_103808 jijig20160518_103748 jijig20160518_111208 jijigУулзалтын үеэр хоёр орны онцгой байдлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын Онцгой байдлын алба, гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэд техник хэрэгслийн шинэ технологийг  нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцлаа.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал уулзалтын үеэр, БНСУ-ын Зэвсэгт хүчин, онцгой байдлын салбарт техник хэрэгслийн шинэчлэлт хийгдэж байгаатай холбогдуулан дээрх салбарт ашиглагдаж байсан нисдэг тэргийг Монгол Улсын Онцгой байдлын албанд нийлүүлэх боломжийг  судлан танилцуулахыг хүслээ.

Мөн Монголын нөхцөлд ой, хээрийн түймэр, эрэн хайх, тандан судлах ажиллагаанд ашиглаж болох нисгэгчгүй нисэх аппарат, хянах камер, аврагчдын усны эрэн хайх ажиллагаа явуулахад ашиглах гүний усны камер, цацраг химийн ослын үед ашиглах хүн нэг бүрийн халдвар, хамгааллын хувцас, хэрэглэлийг Монголд нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Солонгос улс нь цацраг химийн халдвар хамгааллын хувцас, хэрэглэлийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанараараа Азидаа тэргүүлж байгаа юм байна.

9X1A3866

scroll to top