Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас нойтон цас, говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, говийн бүс нутгаар 10-15 градус,  бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос 6-11 м/с. 16 -18 градус дулаан байна.

Төлөв байдал:  24-нд нутгийн зарим газраар, 25-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 25, 26-нд зарим газраар 12-14 м/с, 27-нд төв, зүүн зүгийн нутгаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүсийн нутаг болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын талаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 26-наас ихэнх нутгаар дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Ус, цас, шаварт саатсан: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандал багийн “Хавцгайтын ам” гэдэг газар Приус-20, Ланд-80, УАЗ-Фургон загварын  автомашинууд шаварт суусан 10 хүн, 5 хүүхэд зорчиж байна бороо ороод хүйтэн байна гэсэн дуудлагыг 2016.05.22-ны өдрийн 03:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч ажиллаж “Приус-20” загварын 60-61 ӨМҮ, “Ланд-80” загварын 17-19 УБӨ, “УАЗ-Фургон” загварын 58-24 ӨМА улсын дугаартай автомашинуудыг татан гаргасан.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, “Монкорд”-ын 33 дугаар байрны дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2016.05.22-ны өдрийн 11:48 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж иргэн Н /17 настай, эмэгтэй/, Б /19 настай, эрэгтэй/ нар дээвэр дээр гарсан байсныг буулгаж Цагдаагийн байгууллагад;

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд-Ар” хорооллын 6-А байрны 5 дугаар давхраас хүн унасан байна гэсэн дуудлагыг 2016.05.23-ны өдрийн 00:09 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж, 30-40 орчим настай, нэр тодорхойгүй эмэгтэй орцны тавцан дээр унасан байсныг анхны тусламж үзүүлэн НЯТТТ-д тус тус хүлээлгэн өгсөн.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын төвөөс урд зүгт 28 км-ийн зайд /У-44093/00//, Ө-101042/00/// 2016.05.22-ны өдрийн 07:42:51 цагт 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГСХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Г.Өлзийбатаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч учирсан хохиролгүй байлаа.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн “Бага бургас” гэдэг газар малчин Б-гийн 18 хонь 2016.05.09-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.15-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Хөх-Овоот” гэдэг газар малчин Э-гийн 10 хонь 2016.05.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Улаан бумын суга” гэдэг газар малчин О-гийн 3 тугал 2016.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн “Хөдөө булан” гэдэг газар малчин Л-ийн хонин сүрэгт Сүхбаатар аймгийн Халзан сумаас 20 хонь авчирч нийлүүлж тавьсан нь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Адаартын хаяа”  гэдэг газар малчин Т.Мягмарсүрэнгийн 1 үхэр 2016.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Үхрийн хорт салст халуурал” болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Гүнжийн даваа” гэдэг газар малчин Ч.Баярбаатарын 1 ямаа 2016.05.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр: 

Дорнод аймгийн Баяндун, Сэргэлэн сумын зааг “Эмээлт даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 80 орчим км-т/ хээрийн түймэр гарсан дуудлагыг 2016.05.22-ны өдрийн 16:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгаас 62 иргэн, нийт 74 хүн, ажиллаж 2016.05.22-ны өдрийн 21:25 цагт бүрэн унтраасан.

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн зөрчлийн 6, орон нутагт гал түймрийн 3, зөрчлийн 1, мэдээллийн 2 дуудлагатай байлаа. 

Дорноговь аймгийн Сайншанд сумын Мааньзав багт гэр шатаж байна  гэсэн дуудлагыг 2016.05.22-ны өдрийн 07:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт гэр шатаж байна  гэсэн дуудлагыг 2016.05.22-ны өдрийн 21:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 5 албан хаагч,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Жаргалант багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.23-ны өдрийн 02.40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top