“Өсвөрийн аврагч”-д бүсийн аваргын төлөө өрсөлдөв

.jpg

Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, ДЗМОУБ-ын “Бор-өндөр-2” ОНХХ-тэй хамтран Хэнтий аймгийн Бат-ширээт, Баян-Овоо, Баян-Адарга,  Биндэр сумд болон Хурх тосгоны ЕБС-ийн “Өсвөрийн аврагч” клубын хүүхдүүдийн дунд хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явууллаа.

Хэнтий аймгийн Баян-Адарга суманд болсон тус тэмцээнийг асуулт хариулт, нэрвэгдэгчийг аврах ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж, 1,5 км-ийн гүйлт,  дүүжинд суниах, аврах олс уях гэсэн зургаан төрлөөр зохион байгуулсан юм. Мөн багуудын цэрэгжилт жагсаалч байдал, хувцас жигдрэлт, хувийн зохион байгуулалт зэргийг харгалзан  дүгнэсэн.

Тэмцээнд нийт 5 багийн 35 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцлоо.

Ингээд нийлбэр дүнгээр Баян-Адрага сумын баг тамирчид тэргүүлж, алтан медалийн эзэд болсон бол Баян-Овоо сумын баг тамирчид дэд байрт шалгарч,  мөнгөн  медаль хүртлээ. Харин гуравдугаар байрыг Батширээт сумын баг  тамирчид эзэлж, хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.

scroll to top