Хамтарсан тушаал батлагдан гарлаа

tahartai.jpg

Тахарын албаны үйл ажиллагааны үед тохиолдож болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гамшиг, аюулт үзэгдэл, гал түймрийн үед Тахарын алба, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын харилцан ажиллагааг зохицуулах зорилгоор ОБЕГ-ын даргын А/135, Тахарын ерөнхий газрын даргын А/72 тоот хамтарсан тушаал батлагдан гарлаа.

Мөн дээрх зорилгыг биелүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулах чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөг хавсралтаар батлав.

Уг төлөвлөгөөнд өдөр тутмын бэлэн байдлын үед, гамшиг, аюулт үзэгдлийн үед, бусад асуудлаар хоёр байгууллагын хийж хэрэгжүүлэх тодорхой ажлуудыг тусгасан юм.

Тухайлбал, Өдөр тутмын бэлэн байдлын үед тойргийн Тахарын албад тухайн нутаг дэвсгэрийн Онцгой байдлын албатай хамтран тахарын албаны ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулах, онцгой нөхцөл байдал үүссэн үед ажиллах төлөвлөгөөний дагуу Тахарын алба, Онцгой байдлын алба, Шүүхийн байгууллагатай хамтран дадлага сургуулилтыг зохион байгуулах, Гамшгаас хамгаалах дадлага сургуульд тахарын байгууллагыг оролцуулах гэх мэт бие бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалтыг явуулах, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх ажлуудыг тусгалаа.

Мөн Онцгой байдлын алба нь байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдсон үед Тахарын үйл ажиллагаанд шаардлагатай хүн хүч болон тусгай техник хэрэгслээр дэмжлэг үзүүлэх, Тахарын алба нь тухайн орон нутгийн Онцгой байдлын албыг үнэн зөв мэдээллээр шуурхай хангах, шаардлагатай хүн хүч, техник хэрэгслээр дэмжиж ажиллах зэргийг тодорхой зааж өгсөн юм.

scroll to top