УЛСЫН ХЭМЖЭЭНД 2016 ОНЫ ЭХНИЙ 5 САРД ГАРСАН ОБЬЕКТЫН ГАЛ ТҮЙМРИЙН МЭДЭЭЛЭЛ

  1. Улсын хэмжээнд ажиллаж байгаа Гал түймэр унтраах аврах 49 анги, гал түймрийн 1861 дуудлага хүлээн авсанаас 1172 удаагийн гал түймэр дээр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 1107 удаа, 2 тасгийн хүчээр 40 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 32 удаа, үүнээс 937 гал түймрийг 30 минутанд, 147 гал түймрийг 30-60 минутанд, 107 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 5059.7 тн ус, 2466 л хөөс,  34.183 литр шатахуун зарцуулж, 334 эрдэнэт хүний амь бие, 482 барилга, байшинг гал түймрээс авран хамгаалсан байна.
  2. Гал түймэр унтраах аврах ангиуд Тактикийн сургууль 77, салааны тархалтын сургууль 931, өдөр тутмын дасгал сургууль 7821, мэргэжлийн чиглэлээр 2276, албаны чиглэлээр 1770 удаагийн сургалт зохион байгуулж /давхардсан тоогоор/ нийт 151.915 хүнийг хамруулсан байна.
  3. Гал унтраах шуурхай төлөвлөгөө 694, шуурхай карт 679-тодотгож хийж, Гал түймэр унтраах норматив онц 1591, сайн 2086, дунд 1202, Бие бялдарын шалгуур үзүүлэлтээр онц 1299, сайн 1468, дунд 797, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 2133, сайн 3375, дунд 2425,  хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 1973, сайн 3229, дунд 2483, гал унтраах дүрмээр онц 2542, сайн 3073, дунд 2371 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

scroll to top