Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги нээлтээ хийлээ

IMG_0080.jpg

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийг байгуулахаар болсон билээ.

Улмаар тус ангид ажиллах албан хаагчдыг сонгон шалгаруулж, Ахлагчийн сургуульд аврагч гал сөнөөгч, гал  унтраах автомашины жолооч мэргэжлээр гурван сарын хугацаатай сургаж, ОБЕГ-ын даргын тушаалаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт томилсон юм.

Тэгвэл Цогт-Цэций суман дахь Гал унтраах, аврах 44 дүгээр анги энэ сарын 20-ны өдрийн морин цагт нээлтээ хийлээ.

Уг арга хэмжээнд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Л.Баярсайхан, газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа М.Адъяабаатар, мөн Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, Цогтцэций сумын Засаг даргын орлогч Б.Золбоо, Цогтцэций сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Батдэлгэр, Цогтцэций сумын аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд болон ард иргэд оролцож, тус ангийн үйл ажиллагааг эхлүүлэн Гал унтраах, аврах 44 дүгээр ангийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Мөн нээлтийн үеэр Цогтцэций сумын ард иргэдэд гал унтраах машин, техник багаж зэвсэглэмжийг  танилцуулж, гал унтраах үзүүлэх сургууль зохион байгуулав.

IMG_0097IMG_0098IMG_0210IMG_0153

scroll to top