Гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэх, албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын албыг иргэд, олон нийтэд сурталчилах, энэ спортоор хичээллэх албан хаагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Дархан Уул аймгийн Онцгой байдлын газрын ГТУА -22 дугаар ангиас Гал унтраах техникийн олон төрөлт спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд ГТУА-22 дугаар ангийн 3 баг, ГТУА-54 дүгээр ангийн 2 баг, ГТУА-55 дугаар ангийн 1 баг, нийт зургаан багийн 54 тамирчин довтолгооны шат болон саадтай 100 м-ийн гүйлт, гурав сунадаг шатны тэмцээн, 4х100 м-ийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Ингээд дэслэгч Б.Батгэрэл захирагчтай ГТУА 22 дугаар ангийн гуравдугаар салаа багийн дүнгээр нэгдүгээр байр эзэлж, алтан медаль хүртсэн бол 2-р байрт дэслэгч Б.Төвшинтөр захирагчтай ГТУА 55 дугаар ангийн гуравдугаар салааны баг тамирчид шалгарлаа. Гуравдугаар байрт дэслэгч Д.Энхтүвшин захирагчтай ГТУА 22 дугаар ангийн 1 дүгээр салаа шалгарав.
Түүнчлэн төрөл тус бүрээр довтолгооны болон гурав сунадаг шат, саадтай 100 м -ийн тэмцээнүүдэд ГТУА-22 дугаар ангийн тамирчин ахлах ахлагч С.Баярбат, ахлагч Н.Чинзориг, дэслэгч Б.Батгэрэл, дэд ахлагч Н.Гэрэлчулуун нар хувийн амжилтаар тэргүүлж, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа.