Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Сүхбаатар, Завхан аймгийн нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн хойд хэсэг, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод Монголын талаар 9-14 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с. 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал:   25-нд нутгийн зүүн хагаст, 27-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 28-нд төв болон зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 25, 26-нд зарим газраар 12-14 м/с, 27-нд баруун болон төв, 28-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын нутгаар дулаарна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүсийн нутаг болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын талаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Завхан аймгийн Отгон сумын төвөөс Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны чиглэлд 2016.05.21-ний өдрийн 17:00 цагт 15-17 ГАА улсын дугаартай ачааны автомашинтай зорчиж явсан иргэн Б /53 настай, эрэгтэй/, Н /50 настай, эмэгтэй/, М /49 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 2016.05.23-ны өдрийн 23:00 цагт хүлээн авч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны 7 иргэн, Завхан аймгийн Отгон сумын Цагдаагийн тасгийн 4 албан хаагч 2 иргэн 2016.05.24-ний өдрийн 23:40 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж  эхлүүлсэн.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын төвөөс урд зүгт 28 км-ийн зайд /У-44093/00//, Ө-101042/00/// 2016.05.22-ны өдрийн 07:42:51 цагт 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГСХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Г.Өлзийбатаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч учирсан хохиролгүй байлаа.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн “Бага бургас” гэдэг газар малчин Б-гийн 18 хонь 2016.05.09-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.15-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Хөх-Овоот” гэдэг газар малчин Э-гийн 10 хонь 2016.05.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Улаан бумын суга” гэдэг газар малчин О-гийн 3 тугал 2016.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн “Хөдөө булан” гэдэг газар малчин Л-ийн хонин сүрэгт Сүхбаатар аймгийн Халзан сумаас 20 хонь авчирч нийлүүлж тавьсан нь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Адаартын хаяа”  гэдэг газар малчин Т.Мягмарсүрэнгийн 1 үхэр 2016.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Үхрийн хорт салст халуурал” болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Гүнжийн даваа” гэдэг газар малчин Ч.Баярбаатарын 1 ямаа 2016.05.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4.Ой, хээрийн түймэр: 

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Баруун голын булаг” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.05.23-ны өдрийн 18:24 цагт хүлээн авч Хилийн 0286 дугаар ангийн 19 албан хаагч, орон нутгийн 5 иргэн ажиллаж 2016.05.23-ны өдрийн 22:30 цагт унтраасан.     

5.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 7, орон нутагт гал түймрийн мэдээллийн 1 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд 5 ханатай гэр, хашаа, байшин  шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.23-ны өдрийн 12:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд авто тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.23-ны өдрийн 18:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top