Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг ахлах ахлагч Ч.Ганзам хүртлээ

13247800_1692490234349105_3608067909001250023_o-1.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийг 2006 онд Хувьсгалт тэмцлийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгосноор түүний үр хүүхдүүд нь С.Равдангийн нэрэмжит шагналыг тухайн жилдээ ажил үйлсээрээ тэргүүлсэн албан хаагчид өгдөг уламжлалтай болсон.

13268169_1692489964349132_1897388428285965876_oЭнэхүү уламжлалт шагналыг гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Аврах тусгай анги дээр болж, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, онцгой байдлын ахлах ахлагч Ч.Ганзам хүртлээ.

13217250_1692489157682546_8303359961972864944_oЁслолын ажиллагаанд хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг хүртэж байсан үе үеийн албан хаагчид хүрэлцэн ирсэн юм. Түүнчлэн эрхэм генералтай мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмад дайчид хүрэлцэн ирж албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн албан хаагчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.13221345_1692490111015784_1517587051947834814_o 13221248_1692490157682446_593531535274413511_o 13227365_1692490211015774_1835095828856187235_o 13268169_1692489964349132_1897388428285965876_o 13268339_1692489991015796_3988357938367533207_o

scroll to top