Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Говийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говь, зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, ихэнх нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 8-13 градус, говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, 29-нд Алтай, Хангайн уулсаар, 30-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 31-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 28-нд говь талын нутгаар 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 28-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн “Бага бургас” гэдэг газар малчин Б-гийн 18 хонь 2016.05.09-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.15-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Хөх-Овоот” гэдэг газар малчин Э-гийн 10 хонь 2016.05.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Улаан бумын суга” гэдэг газар малчин О-гийн 3 тугал 2016.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн “Хөдөө булан” гэдэг газар малчин Л-ийн хонин сүрэгт Сүхбаатар аймгийн Халзан сумаас 20 хонь авчирч нийлүүлж тавьсан нь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Адаартын хаяа”  гэдэг газар малчин Т.Мягмарсүрэнгийн 1 үхэр 2016.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Үхрийн хорт салст халуурал” болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Гүнжийн даваа” гэдэг газар малчин Ч.Баярбаатарын 1 ямаа 2016.05.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр: 

Дорнод аймгийн Баяндун сумын залгаа, Баян-Уул сумын Заяат багийн “Зүүн зүрх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ОХУ-аас хилийн 842-849 дүгээр тэмдэгийн чиглэлээр ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2016.05.24-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 28 албан хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 128 хүн ажиллаж Баян-Уул сумын нутагт ассан түймрийг 2016.05.26-ны өдрийн 06:00 цагт цурамд оруулсан. Баяндун сумын нутагт ассан түймрийг унтрахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Харгант” ууланд  /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дудлагыг 2016.05.27-ны 00:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, орон нутгийн 7 иргэн ажиллаж байна.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 8, орон нутагт гал түймрийн 2, мэдээллийн 1 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.26-ны өдрийн 12:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд жорлон шатаж байна  гэсэн дуудлагыг 2016.05.26-ны өдрийн 14:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд жорлон шатаж байна  гэсэн дуудлагыг 2016.05.26-ны өдрийн 15:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тагт дээр хураалттай цахилгааны кабель шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.26-ны өдрийн 15:58 цагт хүлээн авч тус Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч, Чингэлтэй дүүргийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 3 албан хаагч,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 15 дугаар гудамжийн 3 тоотод иргэн Ж.Санвайдагвийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.26-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 39 дүгээр ангийн 5 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хан-Уул” ахлах сургуулийн цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.26-ны өдрийн 21:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багт эзэнгүй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.27-ны өдрийн 01:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын бадрах багийн “Цагаан-Овоо” гэдэг газар 21-10 СҮА улсын дугаартай суудлын автомашин онхолдож 2 хүн гэмтсэн байгаа тухай дуудлагыг 2016.05.26-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж иргэн Б /43 настай, эрэгтэй/ гэмтсэн байсныг сумын эмнэлэгт, иргэн Б /34 настай, эрэгтэй/ биеийн байдал хэвийн байсан тул сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр авто замын зорчих хэсэгт 73-27 УНВ улсын дугаартай ачааны автомашин, 99-30 УНЗ улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2016.05.26-ны өдрийн 23:19 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч ажиллаж хавчуулагдсан иргэн Б /26 настай, эрэгтэй/, Л /30 настай, эрэгтэй/, Н /39 настай, эрэгтэй/, И /31 настай, эмэгтэй/ нарыг НЯТТТ-д тус тус шилжүүлэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top