Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн барилгын засварын зардлыг шийдвэрлэлээ

image_389.jpeg

Энэ онд улсын хэмжээнд Гал түймэр унтраах, аврах зургаан ангийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр байгуулж байгаа билээ. Үүний нэг нь Завхан аймгийн Тэс суманд байгуулагдаж буй Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги юм. Монгол Улсын Засгийн газрын 200 дугаар тогтоолоор 39 албан хаагчийн орон тоотойгоор байгуулагдаж байгаа тус ангийн нээлт өнөөдөр болж, нээлтэд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал оролцлоо.

image_420Дөрөвдүгээр зэрэглэлийн Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги нь гал унтраах үндсэн зориулалтын АЦ -40 маркийн автомашин 1, туслах албаны ТСВ -6 ус тээвэрлэгч 1, шуурхай албаны пургон автомашин нэг, обьектын болон ой, хээрийн түймэр унтраах бусад багаж хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Тус анги нь Завхан аймгийн Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат зэрэг  сумдын иргэд, аж ахуйн нэгж байгуууллагуудад гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, обьектын гал түймэр, ой, хээрийн түймэр, байгаль цаг агаарын аюулт үзэгдэл, ослын үед иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллах юм.

image_410

Эдгээр сумд нь өвөлдөө цас их ордог, хүчтэй салхи шуурга, зуд, хил дамнасан ой, хээрийн түймэр, малын халдварт өвчин зэрэг аюулт үзэгдэл, ослын эрсдэл бүхий газрууд юм.

Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги нь Хилийн  0277 дугаар ангийн байранд түр байрлаж байгаа бөгөөд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал тус суманд ажиллах үеэр ангийн үйл ажиллагаа явуулах ажлын байрны объектыг сонгож барилгын их  засварын  зардлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

image_434

Уг объектод их засварыг түргэн хугацаанд хийж гүйцэтгэн энэ оны наймдугаар сар гэхэд ашиглалтад оруулахыг ангийн нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болгов.

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч онцгой байдлын ахлах дэслэгч М.Анхбаярт хугацааны өмнө ахмад цол олгож, ахлах ахлагч н.Базарпүрэв, ахлагч М.Алтансүх нарыг офицерийн бүрэлдэхүүнд оруулж, онцгой байлдлын дэслэгч цолоор шагналаа.

image_438

Энэ үеэр Тэс сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар, Гал түймэр унтраах, аврах ангийн албан хаагчдын зүгээс ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралд Тэсийн голын хурдан удмын шүдлэн үрээ бэлэглэлээ. Бригадын генерал Т.Бадрал хурдан үрээндээ “Онцгой” хэмээх нэр өгч, Онцгой байдлын албаны нэрийн өмнөөс торгон жолоо өргүүлж, түмэн олны чихнээ албаны нэрийг дуурсгаж яваарай гэсэн ерөөл өргөв.

image_381image_382

scroll to top