OБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Увс аймгийн Баруунтуруун суманд ажиллав. Тус суманд гал түймэр унтраах, аврах 60 дугаар анги байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Анги байгуулахаар сонгосон байр объекттой танилцан, сум орон нутгийн удирдлагуудтай уулзлаа.
Хуучнаар дулааны цахилгаан станцын барилга байсан барилгыг 4000 м2 газрын хамт аймгийн иргэдийн хурлын шийдвэрээр Онцгой байдлын газарт шилжүүлэх шийдвэр гарсан юм.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал 2016 оны 06 дугаар сарын 20- ны дотор дадлагажигчаар ажиллах 20 ажилтныг сонгон шалгаруулан ажиллуулж, анги байгуулах засвар, тохижилтын засварыг хийж анги байгуулах бэлтгэлийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.