Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Ховд, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгуудаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, төвийн нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд болон 6 дугаар сарын 1-нд Алтай, Хангайн уулсаар, 30-нд төвийн нутгийн зарим газраар  бороо орно. Салхи ихэнх хугацаанд 7-12 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 6 дугаар байрны 2 дугаар орцны цахилгаан шатанд хүмүүс гацсан байна гэсэн дуудлагыг 2016.05.27-ны өдрийн 21:15 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж иргэн Э, Х, Г, Г, Г нарыг цахилгаан шатанд гацсан байсныг гарган аюулгүй болгосон.

Өндрөөс аврах: Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Батлан хамгаалах 065 дугаар ангийн холбооны антен дээр хүн гараад үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 2016.05.27-ны өдрийн 17:41 цагт хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч ажиллаж иргэн Б /45 настай, эрэгтэй/ холбооны антен дээр гарсан байсныг буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн “Бүрэн цагаан” гэдэг газар малчин Г-гийн 7 хонь 2016.05.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Хар худаг” гэдэг газар малчин И, Д, Т нарын суурьт 3 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Ачаа чулуу” гэдэг газар малчин А-гийн 4 хонь 2016.04.27-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баян-Уул багийн “Ар ламт”, “Хар-Овоот”, “Энгэрийн худаг”, Баянцагаан багийн “Цагаан нуур” гэдэг газруудад малчин Г, Б, Э, Б нарын нийт 17 хонь 2016.04.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.03-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн “Бага бургас” гэдэг газар малчин Б-гийн 18 хонь 2016.05.09-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.15-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд багийн “Цагаан булаг” гэдэг газар малчин А-гийн 6 хурга 2016.05.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.23-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өгөөмөр багийн “Хөх-Овоот” гэдэг газар малчин Э-гийн 10 хонь 2016.05.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн “Жаргалантын хүр” гэдэг газар малчин Б-гийн 1 хонь 2016.04.15-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.04-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Билгэх”, “Дулдуйт” гэдэг газруудад малчин З, Б нарын нийт 46 хонь, 33 хурганд 2016.05.04-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.05.06-ны өдрийн 180 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн “Бухтын-Энгэр” гэдэг газар малчин Х-гийн  57 хонь, 30 хурга 2016.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Ам дэрс” гэдэг газар малчин А-гийн 36 хонь, 22 хурга 2016.05.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн “Хөдөө булан” гэдэг газар малчин Л-ийн хонин сүрэгт Сүхбаатар аймгийн Халзан сумаас 20 хонь авчирч нийлүүлж тавьсан нь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Адаартын хаяа” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2016.05.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Үхрийн хорт салст халуурал” болох нь;

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл смуын Сэлэнгэ багийн “Цэнгэлийн бөөрөг” гэдэг газар малчин Ж-гийн 1 үхэр 2016.05.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хоргдсон тул аймгийн МЭАЦЛ-д шинжилэхэд “Дуут хавдар” болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Гүнжийн даваа” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2016.05.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн “Тэрэг” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.05.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжилэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Ой, хээрийн түймэр: 

Цурманд орсон түймэр: Дорнод аймгийн Баяндун сумын залгаа, Баян-Уул сумын Заяат багийн “Зүүн зүрх” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ ОХУ-аас хилийн 842-849 дүгээр тэмдэгийн чиглэлээр ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2016.05.24-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 46 албан хаагч, орон нутгийн 39 иргэн, нийт 85 хүн ажиллаж Баяндун сумын нутагт гарсан түймрийг 2016.05.27-ны өдрийн 15:40 цагт цурамд оруулан бүрэн унтрахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Харгант” ууланд  /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дудлагыг 2016.05.27-ны 00:50 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 14 албан хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 34 хүн ажиллаж 2016.05.27-ны өдрийн 13:50 цагт цурамд оруулан бүрэн унтрахаар ажиллаж байна.

Унтарсан түймэр: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны “Ишгэн хөндий” гэдэг газар /тосгоноос баруун хойд зүгт 5 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дудлагыг 2016.05.27-ны 17:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, орон нутгийн 55 иргэн, нийт 78 хүн ажиллаж 2016.05.27-ны өдрийн 20:00 цагт цурманд оруулан мөн өдрийн 21:00 бүрэн унтрааж тосгоны байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

4.Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 11, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.27-ны өдрийн 05:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч,

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Агро” ХХК-ийн хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.05.27-ны өдрийн 12:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороонд байшин шатаж  байна гэсэн дуудлагыг 2016.05.27-ны өдрийн 12:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч,

Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт  машин шатаж байна гэсэн дуудлагын 2016.05.27-ны өдрийн 12:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд гэр шатаж  байна гэсэн дуудлагыг 2016.05.27-ны өдрийн 12:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Орхоны гүүр гараад “Цагаан чулуут” гэдэг газар 75-20 СЭА улсын дугаартай Портер загварын автомашин онхолдож 2 хүн гэмтсэн байгаа тухай дуудлагыг 2016.05.27-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж иргэн Б /49 настай, эрэгтэй/ гэмтсэн байсныг Баруунбүрэн сумын эмнэлэгт, иргэн Д /53 настай, эрэгтэй/ биеийн байдал хэвийн байсан тул сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус хүлээлгэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top