Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулахад төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, тэдгээрийн оролцоо, үүрэг зорилтыг танилцуулах зорилго бүхий “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих форум” тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд МҮХАҮТ, ОБЕГ дээр зохион байгуулагдана.
Тус форумыг ОБЕГ, МҮХАҮТ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон “Ази, Номхон далайн бүс нутгийн түншлэл” судалгааны төв хамтран зохион байгуулж байгаа юм.
МҮХАҮТ дээр болох өнөөдрийн арга хэмжээ нь Захирлуудын форум /төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд/, Төрийн байгууллагын төлөөллийн форум гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагдаж болох юм. Харин үдээс хойш 14:00 цагаас нэгдсэн хуралдаан болох юм.
Форумаар Гамшгаас хамгаалах улсын албад, холбогдох яам агентлаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцох уг форумаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030” баримт бичиг, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн төр-хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн чиглэл”, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хувийн хэвшлийн оролцоог дэмжих ARISE санаачилгыг танилцуулна.
Мөн “Гамшгийн эрсдэлийг бууруулах аж ахуйн нэгжийн төлөвлөгөө”, “Үндэсний болон орон нутгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулахад гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг тусгах нь” зэрэг асуудлыг хэлэлцэж, “Гамшгийн эрдэлийг бууруулахад төр-хувийн хэвшлийн түншлэл дэмжих санамж бичигт гарын үсэг зурах юм.
Харин маргааш буюу 5 дугаар сарын 31-нд Онцгой байдлын ерөнхий газар дээр “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих сургалт” болно. Уг сургалтаар “Гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад хувийн хэвшлийн оролцоо ба үр өгөөж, Гамшгийн эрсдэлийг бууруулахад аж ахуйн нэгжийн төлөвлөгөө боловсруулах аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР